ИНEГ-ийн Мэдээллийн тeхнологи, инноваци, судалгаа хөгжлийн албанаас Aviation Xchange форумыг санаачлан жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн форум "Aviation Xchange - Digital Innovation" сэдвээр энэ сарын 06-ны өдөр Hunnu Cinema кино театрт зохион байгуулагдана.
Уг форум нь иргэний нисэхийн салбарын мэдээллийн технологийн чиглэлээр тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх, ашиглаж буй систем, программ хангамжуудын харилцан уялдааг хангах, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид нэвтрүүлэх систем, программ хангамжуудын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, дижитал өгөгдөл солилцоонд суурилсан, систем төвтэй орчинд шилжих бэлтгэл ажлыг эхлүүлэх зорилготой юм.
Тус форумд ИНЕГ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв, IT Zone ХХК, Цаг уур, орчны шинжилгээний газар, SITA, Ерөнхий зориулалтын нисэхийн холбоо, TT Tools ХХК болон Дроны холбооны төлөөллүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.