Үндэсний контент хөгжүүлэгч 25 дугаар суваг телевизийн бүтээл 21000 реалити шоу нэвтрүүлгийн шинэ цуврал маргаашнаас эхлэн үзэгчдийн хүртээл болох билээ.
21000 реалити шоу нэвтрүүлгийн шинэхэн цувралын оролцогчоор Барилга, хот байгуулалтын сайд асан, улс төрч хатагтай З.Баянсэлэнгэ болоод үзэгч, сонсогчдийн хайртай дуучин бүсгүй А.Хишигдалай нар оролцож буй.
21000 реалити шоу нэвтрүүлэг нь улс орны аж амьдрал өрнөж буй өнөө цагт монгол мөнгөний үнэ цэнийг өндөрт өргөх, үүндээ тааруулж хэмнэх, мөн 10 хоногт тус мөнгөнөөс хэн хамгийн их үлдэгдэлтэй үлдсэн нь нэвтрүүлгийн ялагч болж гурван сая төгрөгийн эзэн болох дүрэмтэй байдаг.
Энэ удаагийн дугаарт оролцогчид өмнөх дугааруудад хийж байгаагүй ажлуудыг хийх аж. Тодруулбал, Улаанбаатар хотын хамгийн их хөдөлгөөнтэй газар тохижилт үйлчилгээний ажил хийх, Улсын төв сувилалд асрагч сувилагч зэргийг хийх юм байна.
Өнгөрсөн 5 дугаарын хамгийн онцлом худалдан авалтаас дурдвал Дуучин А.Хишигдалай эхний өдрийн худалдан авалтаар 10 хоногийн турш идэж болох төмс худалдан авсан бол улс төрч З.Баянсэлэнгэ махныхаа хэрэглээг хонины зүрхээр орлуулах мэргэн санааг хэрэгжүүлсэн.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)