Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлаас хүргэж байна.
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УИХ-ЫН 40 ГИШҮҮН АВЧ ҮЛДЛЭЭ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд нийт 73 гишүүн оролцож 40 гишүүн татгалзаж 33 гишүүн дэмжлээ. Д.Хаянхярваа "Энэ удаагийн Засгийн газрыг огцруулах асуудал 14 хоног үргэлжиллээ. Маш олон гишүүн энд санал, гомдлоо илэрхийлсэн. Засгийн газар эндээс том сургамж авч үлдээсэй гэж хүсч байна.
С.БАТБОЛД ИРЭХ САРЫН 10 ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өглөө. Уг хүсэлтэд, “Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд миний биеийг огцруулахаар санал гаргасан байна.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХҮСЭЛТ ГАРГАЛАА
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мөн түүнийг огцруулах тухай үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Тэрбээр дараах гурван үндэслэлийг хөндсөн байна. Нэгдүгээрт, “Улсын Их Хурлын 2016 оын сонгуульд оролцох үед МАН-ын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан /60 тэрбум/-ын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэгэн байдлаар шийдэгдэхгүй байсаар байна.
АЛТАН АРГАМЖ АЛДУУРЧ Л БАЙГ УУ, Д.ЦОГТБААТАР САЙД АА?
Их Монгол Улсын гадаад харилцааг дэлхийд төлөөлөх элчин худалдаачин нартай холбогдон тэмдэглэгдэж үлдсэн Алтан аргамж гэх энэ үг өдгөө Монгол төрийн гадаад бодлогын мөн чанарыг илэрхийлдэг хэллэг болон нэгэнт тогтжээ. Уг санаа нь улс орны гадаад бодлого, түүнийг төлөөлөх Элчин төлөөлөгч нар буюу дипломатууд төртэйгөө алтан аргамжаар аргамжаатай мэт нэн онцгой холбоотой бөгөөд бодлого, үйл ажиллагаа нь үл алдрах залгамж чанартай байхыг бэлгэддэг ажээ хэмээн “Өдрийн сонин”-ы тоймч Б.Загдсүрэн нэгэнтээ бичиж байсан юм. Их Монгол Улсын үеэс л уламжлагдан ирсэн энэ үгийг ийн эдүгээчилсэн нь тун оносон учир зориуд үүнийг дахин сануулж байгаа юм.
Н.НОМТОЙБАЯР: ЕРӨНХИЙ САЙДАА ХОЁУЛАА ШҮҮХ ДЭЭР УУЛЗЪЯ
УИХ-ын чуулган үргэлжилж байна. Хуралдааны үеэр гишүүд үг хэлж байхад Н.Номтойбаяр "Өнөөдрийн муухай улс төрд би орсноороо шударгаар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа өнөөдөр 25 жилийн ойн тохиож байгаа компани хамт олон худалч, хулгайч ард түмний өмч хөрөнгийг аваад хууль бусаар наймаа хийх гээд байгаа юм шиг наймаа хийх гээд байгаа юм шиг олигарх жсон баяжсан юм шиг нэр хүнд нь унаад байна.
Энэ 15 жилийн хугацаанд өөрсдийн хөрөнгөөр төрийн ажлыг хийсэн. Энэ хугацаанд төрөөс дэмжлэгч авч үзээгүй. 30 гэр бүлийн нэг нь би болоод надтай хамааралтай компани юм байна. Та Цагаансуваргын ордыг буцааж өг гэлээ. Үндсэн хуулийн 6.2-т газар, эд баялаг ард түмний өмч байдаг.
МОНГОЛ УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЭХ 10 ОРНЫ ТООНД БАГТЖЭЭ
"Экономист" сэтгүүл "Дэлхий 2019 онд" гэсэн тусгай дугаараа гаргажээ. 2019 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд Монгол улс багтсан байна.
Тодруулбал, нэгдүгээрт, Сири Улс 9.9 хувиар, хоёрдугаарт, Бангладеш Улс 7.7 хувиар, гуравдугаарт, Энэтхэг Улс 7.6 хувиар, дөрөвдүгээрт, Бутан Улс 7.4 хувиар, тавдугаарт, Этофи Улс 7.3 хувиар, зургадугаарт, Лаос Улс 7.3 хувиар, долдугаарт, Руанда Улс 7.2 хувиар, наймдугаарт, Мьянмар Улс 7.2 хувиар, есдүгээрт, Камбож Улс 6.8 хувиар, аравдугаарт, Монгол Улс 6.8 хувиар тус тус эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх орны тоонд багтжээ.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙНХАН ЛОНДОНД КОМПАНИ БОЛОН ХУВЬЦААНЫХАА ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт "Mines & Money London”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож байна.
Б.Лхам