Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд "Номин тав трейд" ХХК-ийн "Номин" хүнсний сүлжээ дэлгүүр нэгдэж, өнөөдрөөс эрүүл, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан махыг худалдаалж эхэллээ.
Махны худалдааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар, Мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэн Л.Даваасүрэн зэрэг албаны хүн, Номин тав трейд ХХК-ийн удирдлага, тус компанид махаа нийлүүлж буй хоршооны төлөөлөл оролцсон юм.
Л.Сайнаа