Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас зохион байгуулж буй Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны симпозиум, ICAO-ын Олон улсын нисэхийн аюулгүй байдлын дээд хэмжээний хоёрдугаар хурал болж байна. Тус хуралд манай улсаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн оролцож байгаа юм.
Арга хэмжээний үеэр иргэний нисэхийн аюулгүй байдлын талаар олон улсад хийгдэж буй арга хэмжээ, аюулгүй байдлыг хангахад ашигладаг техник, технологийн хөгжил, аюулгүй байдлын аудитаар гарч буй үр дүн, иргэний нисэхийн аюулгүй байдлыг тогтвортой байлгахад чиглэсэн ICAO болон гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааны ач холбогдол, Нисэх буудлуудын аюулгүй байдлын олон улсын төлөвлөгөө (GASEP) зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.
Б.Лхам