Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкнаас мэдээлэл хийлээ.
Энэ хурлаар тусгайлсан статистик мэдээллийг таницуулж буй юм. Сүүлийн түүвэр судалгаанаас харахад олон нийт инфляцийг найман хувийн зорилтот түвшинд хэвээр хадгалж чадна гэсэн итгэл байгаа гэдгийг онцолж байна. Үүнийг нийт судалгаанд хамрагсдын хэдэн хувь нь найман хувь буюу түүнээс бага байхыг хүлээж байна вэ гэдэг статистикийг тархалтаасаа тооцож гаргадаг аж. Тэгвэл иргэдийн 86 хувь, бизнес эрхлэгчдийн 83 хувь нь инфляци 2018 онд найман хувиас хэтрэхгүй гэх ерөнхий судалгааны үр дүн гарчээ.
Түүнчлэн тухайн түүвэр судалгаанд оролцогч, аж ахуйн нэгжүүдээс макро эдийн засгийн төлөв байдлыг ирэх арванхоёр сард ямар байдлаар хүлээж байгаа мэдээллийг авдаг байна. Иргэдийн хариужл байгаа итгэл үнэмшил сэргэхийн хэрээр эдийн засаг өсдөг, харин төлөв байдал муудаж байна гэх хариултаас эдийн засгийн өсөлт саардаг өндөр хамааралтай гэдгийн хэлж байлаа. Ирэх арванхоёр сарын эдийн засгийн идэвхжил төлөв уг тогтворжилт цаашид сэргэлт болж үргэлжилнэ гэх хандлага байгаа гэв. Мөн өрхийн санхүүгийн байдалд эерэг нөлөө гарна гэх итгэл үнэмшил байгаа гэж иргэд харж байгаа аж.
Валютийн ханшнаас үүдэн иргэд валютын хадгаламж руу хийх, төгрөгөө валют руу хөрвүүлэх хандлага харагдахгүй байгааг ярив. Энэ нь хөрвүүлэлт бий болохгүйгээр ханшийн шингээлт эдийн засгийн бодлогын зохицуулалт үр дүнтэй байхад эерэгээр нөлөөлсөн нь судалгаанаас гарсан байна.
Энэ оны нэгдүгээр улирлаас албан ёсоор банкуудын макро эдийн засгийн төсөөллийг хийж, Монголбанк руу ирүүлж байх тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарсан. Энэ нь нэг талаас банкууд дээр байгаа дотоод мэдээллүүдийг бодлого боловсруулалтад авч ашиглах, хоёрдугаарт банкуудыг макро эдийн засагтай холбоотойгоор гарч болзошгүй байгаа эрсдлүүдийг урьдчилан харж, тэр бүгдийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд тусгаж байх зорилт агуулгын хүрээнд уг шаардлагыг Монголбанзны захирлын тушаалаар банкуудад өгчээ. энэ хүрээнд Монголбанкны судалгаа статистикийн газар холбогдох мэдээллийг авч банкуудын макро эдийн засгийн төөсөллийг гаргаж байгаа юм.
Банк болон санхүүгийн салбар эдийн засгийн нөхцөл байдлыг илүү бодит байдлаас мэдэрдэг хүмүүсийн хувьд инфляцийг энэ оны эцэс гэхэд найман хувь, ирэх оны хоёрдугаар улирал гэхэд дунджаар 7.7 хувьтай байна. Нэмэх, хасах нэг хувийн хэлбэлзэлтэй байна гэсэн хүлээлт банкуудын макро эдийн засгийн төсөөлөлтэй байгаа юм байна. Хадгаламжийн хүү, зээлийн хүүг тогтоох, бодит хүү эерэг байхад банкууд найман хувийнхаа зорилтуудад тусгаж, бизнес төлөвлөгөөгөө хийж байгааг хэллээ. Банкууд инфляцийн тархалтыг 8-9 хувь байна гэж үзжээ. Инфляци зорилтот түвшнийхээ орчинд тогтворжино гэж харж байгаа юм байна.
Б.Лхам