"Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-оос энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Энэ дагуу өнөөөдөр орон нутгийн бүх сургуулиуд, нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 80 хувь нь ажиллахгүй гэдгээ мэдэгдэн хүүхдүүдээ амраалаа.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, МСҮТ-ийн багш нар цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн ч товлосон хугацаанд хариу өгөөгүй учраас сануулах ажил хаяалт зарлав.
Тус хорооны тэмцэлд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 40 орчим мянган багш нэгдсэн бөгөөд өчигдөр сургуулиудаас эцэг, эхчүүдэд хандан “Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зорилгоор ажлын байрны ажил хаялт хийхээр болсон тул та бүхэн энэ сарын 21-ний өдөр хүүхдээ харгалзан хамгаална уу” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.
Харин өчигдөр БСШУСЯ-наас мэдэгдэл гаргаж, багш нарыг хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулсан бөгөөд өнөөдөр багш нарыг ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийхээр болсон байна.
Сэтгэгдэл (4)