Ард иргэдийг эрүүл хүнсээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулах, үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт гарал үүслийн баталгаатай хүнсийг хүргэх зорилго тавин ажиллаж ирсэн “Гацуурт” ХХК нь 2005 оноос эхлэн төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн бөгөөд сүүлийн үед хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлж байгаа аж.
Тухайлбал иргэдийн хүсэлтийн дагуу сармис тарьж монгол сармисыг худалдаанд гаргаж байгаа бол энэ удаад эх орныхоо хөрсөнд эрдэнэ шиш тариалсан байна. Болц гүйцсэн, цатгалан үртэй эрдэнэ шиш мөд удахгүй хэрэглэгчдэд очих нь.