Дорнод аймгийн нутагт Буйр нуураас баруун тийш 90 гаруй километр урт, 60 гаруй километр өргөн нутгийг эзлэн далайн төвшнөөс дээш 600 метрт орших Монгол орны хамгийн том тэгш тал бол Мэнэнгийн тал юм. Бэлчээрийн ургамал, зээр, чоно болон ховор ан амьтадтай, дэлхий дээрхи байгалийн төрхөө хадгалан үлдсэн том талын нэг. Гэтэл Мэнэнгийн талд ургадаг ховор эмийн ургамалыг нутгийнхан үндэсээр нь түүж Хятадуудад зарж байгааг хэдэн сарын өмнө анхааруулж байсан. гэвч холбогдох байгууллагынхан анхааралдаа авч, хариуцлага тооцохгүй байгаа нь илэрхий боллоо. Учир нь Мэнэнгийн талд эмийн ховор ургамалыг үндэсээр нь түүдэг багажаа тээсэн залуус машин, мотоциклтэй давхилдаж байгаа аж. Нэн ховор эмийн ургамалын 1кг үндэсийг 6000 төгрөгөөр авдаг талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл жиргэсэн байна.
Мэнэнгийн талд нөгөө л багажаа тээсэн үндэс түүдэг залуус машин, мотоциклтэй давхилдах нь л элэг эмтэрмээр.1кг үндэсийг 6000 төг-р авдаг гн. pic.twitter.com/NGiLAlEeGd
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) August 23, 2017
Сэтгэгдэл (4)