Улаанбаатар хотод энэ сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд “Хөрш орнуудын тогтвортой хөгжлийн үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох гэж байна.
Тус хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, Тэнгэр дээд сургууль, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын их сургууль болон БНХАУ-ын Нефтийн их сургуулиуд хамтран 13 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны үр дүнд суурилан гурван улсын жишээгээр тогтвортой хөгжлийн үйл явцын олон талт асуудлыг шүүн хэлэлцэж, санал бодлоо солилцох юм.
Хаяа залгаа хөрш орнууд тогтвортой хөгжихөд нийгэм, соёл, боловсролын салбарын гүйцэтгэж буй үүрэг, гарч буй өөрчлөлт, тулгарч буй саад бэрхшээл, цаашдын чиг хандлага зэрэг асуудлаар гурван орны эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний 30 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Сэтгэгдэл (1)