“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг зодож, хүндээр гэмтээсэн ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтан хуулийн хариуцлага хүлээлгүй оргон зугатахаар завдаж байна гэх мэдээлэл түгэж эхэллээ. Мэдээлэлд дурьдсанаар хэрэгт холбогдсон дипломат ажилтан гэр бүлээрээ зугатахаар бэлтгэж байгаа аж.
Хэрэгт холбогдсон дипломат ажилтаныг барьж хорих хууль, эрх зүйн орчин байхгүйгээс шалтгаалан асуудал хүндэрч магадгүй байгаа гэнэ. Учир нь манай улсын Эрүүгийн хуулийн 13.3-т ”Гадаад улсын дипломат дархан эрх, эрх ямба эдэлж байгаа этгээд ...Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Тиймээс “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг зодож гэмтээсэн дипломат ажилтныг баривчлан саатуулах боломжгүй юм байна.
Харин Гэмт этгээдийг эрүүгийн хэрэгт шалгахын тулд Дипломат харилцааны тухай хууль, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэх эрхийн хуульд зааснаар Олон Улсын цагдаагийн байгууллага болох “Интерпол” руу мэдэгдэж, тэндээс зохих зөвшөөрөл гарсны дараа дипломат ажилтанг баривчлан хорьж, мөрдөн шалгах эрх үүсдэг байна.
Дашрамд дурьдахад “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах тархиндаа хүнд гэмтэл авч 10 хоног ухаангүй байсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (39)