24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийн дугаарт уран хурц, хурдан шаламгай барилдаант нэгэн өндөр хүчтэний хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Тэрээр хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ бол Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга Агваансамдангийн Сүхбат юм. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг мэдээж 24tsag.mn facelook танд олгож байна.
24tsag.mn facelook
булангийнхаа энэ удаагийн дугаарт уран хурц, хурдан шаламгай барилдаант
нэгэн өндөр хүчтэний хувийн гэрэл зургуудийг дэлгэж байна. Тэрээр
хамгийн олон фэнтэй бөхчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Энэ бол
Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн далай, даян аварга
Агваансамдангийн Сүхбат юм. Ингээд түүний амьдрал, амжилтыг товч өгүүлэх
гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг мэдээж 24tsag.mn facelook танд олгож байна.
“Дараагийн хүчтэн төрөв”: Агваансамдангийн Сүхбат 1971 оны 6-р сарын 30-нд Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ. Тэрбээр нэгэн үе үндэсний бөхийн дэвжээг эзэгнэн явсан нутгийн алдарт аварга Ж.Мөнхбатын дараах өндөр хүчтэн юм. Үе удмаараа Богдхан уулын урд энгэр буюу Төрхурах, Шажинхурахын аманд нутаглаж, өсч торнин, бага насаа өнгөрүүлсэн юм. Хожмын даян аварга, хожмын даян аваргатайгаа ийнхүү зураг татуулж байжээ.
“Улаанаа”: Бидний мэдэж дууддаг “жижиг” Сүхбатыг нутгийнхан нь арай өөрөөр дуудна. Багадаа час улаан царайтай, нэг л улаа бутарсан хүү байсан болохоор Улаанаа гэж өхөөрддөг байв. Одоо ч ялгаагүй. Улаанаа багадаа бөхөд тун дуртай хүүхэд байв. Хөдөлгөөнтэй, хурдан ч гэж жигтэйхэн. Үе тэнгийнхэнтэйгээ юм л болвол ноцолдох гээд л. Оюутан байхдаа Спортын төв ордны өмнө нэгэн үеийн найзуудтайгаа энэ зургийг татуулжээ. Туранхай годгор залуус зураг авахуулахдаа ичих булчирхайгаа нэлээд ажиллуусан шиг байна шүү.
“Хөдөөгийн амьдрал”: Ухаан орсон цагаасаа л гэж ярьдаг даа, түүн шиг л Улаанаа хүү багаасаа л унага, даагатай ноцолдож, хар ажил хийж өсчээ. 10 настайдаа үнээ сааж сурч, 12 настайдаа л дөчийн битонтой ус хэнэг ч үгүй мөрлөөд явчихдаг болов. Хөдөөгийн амьдрал Улаанааг ингэж л хүчтэн бол гэсэн шиг хатуу, хөтүүд сургаж, бие бялдрыг нь чангаруулж өсгөжээ.
“Агваансамдан”: Тэрээр ааваараа маш их бахархдаг. Агваансамдан гуай Улаанаад хүүхэд байхаас нь л бөхийн эрдэм заасан. Түүний гарамгай хийдэг мэхний нэг болох хутгах мэхийг аав нь л зааж өгсөн. Агваансамдан гуай ч өөрөө шаггүй барилддаг хүн байв. Улсын их баяр наадамд хоёр ч удаа дөрөв давсан.
“Хүрэн дээлээр”: Монголчууд тэр дотроо бөхчүүд хань болох гэргийнхээ удам, угсааг тун ч нарийн хардгийг бүгд мэдэх биз. Тиймдээ ч дархан аварга Х.Баянмөнхийн хүргэн болсон. Хүрэн дээлээр гангарч улсын наадамд зодоглох гэж буй хүү, хүргэн, эцэг гурав ч тун ч сайхан харагдана.
“Начинаас заан”: А.Сүхбат 1993 онд буюу 22 насандаа улсын баяр наадамд зургаа давж өсөх идэр чимэгт улсын начин болсон юм. Ингэж явсаар дөрвөн жилийн дараа буюу 1997 онд долоо давж улсын заан цолны болзлыг хангав. Мөн 1998 онд зургаа давж үлэмж бадрах, дараа жил нь тав давж саруул сайжрах чимэг хүртлээ.
“Ганцхан удаа таарч барилдсан”: Улсын заан А.Сүхбат 2000 оны наадмаар ес даван түрүүлж улсын арслан хэмээх өндөр цолыг хүртсэн юм. Харин түүний дараа жил буюу 2001 онд дархан аварга Б.Бат-Эрдэнээр арав даван түрүүлж улсын аварга болов. Тэрээр Б.Бат-Эрдэнэ аваргын тухай ярихдаа “Би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азтай хүн, нөгөө талаар би улсын наадамд Б.Бат-Эрдэнэ аваргатай ганцхан удаа таарч барилдсан их азгүй хүн” гэж ярьсан.
“Арслан”: Улсын арслангийн батламжаа гардаж авав.
“Аварга”: 2001 онд Монгол улсын аварга цол хүртэх үеэр.
“Гурван аварга”: Оюутан цагийн гурван анд гурвуулаа улсын аварга болох хувь тавилантай байжээ.
“Залуу зургаа”: Үндэсний бөхийн дэвжээг жинхэнэ утгаар нь шуугиулж, доргиож, донсолгож байсан алдарт залуу зургаан заан. Тэднийг мэдэхгүй монгол хүн гэж үгүй. А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат.
“Ээж”: Даян аварга А.Сүхбат, манлай уяач А.Батсүх гээд олон хүүхдүүдийг төрүүлэн, өсгөн хүмүүжүүлсэн энэ буянтай буурайг Алтангэрэл гэдэг. Хүүхдүүд нь ээжийнхээ хийдэг гарын хуушууранд нугасгүй гэсэн шүү.
“Зодог тайлав”: 2002, 2003 онд долоо давж, түүний дараа жил буюу 2004 онд ес даван түрүүлж далай аварга болон түүнийг дэмждэг олон түмэн наадамчид, хүмүүсийг баярлуулав. Гэвч монгол бөхийн жудаггүй, шударга бус хэргийг эсэргүүцэн 2006 онд зургаа давж шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарлаж бөхийн олон хорхойтнуудыг сэтгэлээр унагасан мэдээ хүргэв.
“Уран хурц барилдаан дутагдав”: Монгол бөхийн ертөнцөд хурдан, шаламгай, уран хурц барилдааны чиг хандлагыг оруулж ирсэн жижиг Сүхбатыг зодог тайлсны дараа бөхийн дэвжээнд яахын аргагүй түүний орон зай, үзэн баясах сэтгэл хөдлөл дутагдсаныг нуух юун. Сэтгэл зүрхээ монгол бөхөд тэр чигээр нь зориулсан тэрээр зодог тайлахдаа хадам аав, дархан аварга Х.Баянмөнхөд очин нулимс унагаасныг олон хүмүүс санаж байгаа биз.
“Эхнэр”: Эхнэр Б.Баясгалангийн хамт.
“Хүү”: Хүүгийн хамт.
“Н.Гарамханд”: Амьдрал л болсон хойно янз бүрийн л зүйл тохиолдоно. Тэрээр эхнэрээсээ салж, Н.Гарамханд хэмээх залуухан бүсгүйтэй ханилан дахин үрийн зулай үнэрлэснээр таван хүүхдийн эцэг болов.
“Ан”: Ан авлах цаг. Х.Баянмөнх, Б.Гантогтох, А.Сүхбат, Д.Бумбаяр, Б.Ганбат.
“Ихэр ботго”: Улаанаа тун хийморьтой эр хүн. Энэ нь ч олон зүйлээс харагддаг. Тэр жил Булган аймгийн Бүрэнхангай суманд ихэр ботго мэндэлсэн содон, сайхан үйл явдал болов. Гэтэл ихэр ботгоны эзэн нь бидний мэдэх жижиг А.Сүхбат аварга байв. Ихэр ботгын хамт.
“Хонгор халзан”: Наадмын зүлэг ногоон дэвжээнд барилдахгүй ч гэсэн тун ч сайхан нааддаг нь бөхийн босоо цагаан хийморь гэлтэй. 2010 оны улсын их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат, Монгол улсын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага аман хүзүүнд хурдлав.
“Шавь”: Түүний барилдааныг тод сануулж буй бөх бол Ө.Даваабаатар харцага юм. Мэдээж энэ бол А.Сүхбатын шавь. Тэрээр өөрөө зодог тайлсан ч “Олимп” хэмээх бөхийн сургуулийг байгуулан ирээдүйн хүчтэнүүдийг бэлдсээр.
“Нутгийн дүү”: Нутгийн дүү Э.Бадар-Ууганыг өргөн тоононд хадаг зангидуулж буй нь. Бахархах сэтгэл байлгүй яахав.
“Аварга”: Отгон аварга С.Мөнхбатын хамт.
“Улаанаа”: Улаанаа улаа бутруулсаар л...
“А.Сүхбат”: Өөрийн хэлсэн үг “Усны амьтан усандаа жаргалтай гэдэг шиг би бөхийн дэвжээн дээрээ байхдаа л жаргалтай байдаг”.

Сэтгэгдэл (101)