Нацагийн Жанцанноров. Энэ нэр Монголын орчин үеийн хөгжлийн том тэсрэлт, түлхээс болов. Тэрээр сайд дарга, гишүүн болж явж. Гэвч ард түмэн түүнийг дарга даамал байсан гэж элгэмсдэггүй.
Нацагийн Жанцанноров. Энэ нэр Монголын орчин үеийн хөгжлийн том тэсрэлт, түлхээс болов. Тэрээр сайд дарга, гишүүн болж явж. Гэвч ард түмэн түүнийг дарга даамал байсан гэж элгэмсдэггүй. Харин Монголын хөгжмийн тэнгэр гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг юм. Жирийн малчны гэрээс Монголын хөгжмийн тэнгэр болж цэлийсэн түүхийг 24tsag.mn-тэй хамтдаа эргүүлцгээе.
Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн залуу хөгжмийн урлагт өлзийгөө өгчээ.
Монголын урлагийн нэг тод төлөөлөгчийг төрүүлсэн малчин аав. Энэ хүн хүүгээ алдаршихыг үзээгүй.
Харин энэ зурган дээр хүүгээ алдаршихыг үзсэн ээж байна. Ямар хүү төрүүлсэнээ ээж минь та хараарай… гэдэг дуу зохих зураг
Төрсөн нутгийн бараа: Энэ дууны хөгжимөөрөө олны танил болж гарч ирсэн залуу хожим Монголын урлагийн нэг том багана болж өсчээ.
Багшийн сургууль, Kиевийн хөгжмийн сургууль: Эдгээр сургуулиудаас төрсөн алдартнуудын тэргүүн эгнээнд Н.Жанцанноров гэсэн нэр тод бичигдэнэ.
Ю.Цэдэнбалын томилгоо: Бал дарга 1983 онд Н.Жанцанноровыг Соёлын яамны орлогч сайдаар томилов. Тэр дараа нь томорч 1990 он хүртэл Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдаар ажилласан юм. Тухайн үед соёлын өндөр боловсролтой Цэдэнбал Филатовагийн соёлын салбар дахь илэрхий нөлөөг хумих залууг хайж байгаад Н.Жанцанноровыг сонгож. Тэр Цэдэнбал Филатовагийн аргыг олж чадахаас гадна соёлын салбарын бодлогыг шинэ түвшинд гаргав.
УИХ-ын гишүүн: Өвөрхангайнхан түүнд итгэлээ өгч 1992 онд гишүүнээрээ сонгосон юм. Харин Өвөрхангайчуудын итгэлийг өвөртөлсөн Н.Жанцанноров сайн дураараа УИХ-ын гишүүнээс татгалзсан анхны жишигийг бий болгов. Шалтгаанаа “Миний хийх ажил биш байна. Нутгийнхан минь намайг уучлаарай” гэж хэлсэн юм.
Үхэлтэй нүүр тулав: Н.Жанцанноров үхэл гэгчтэй нүүр тулж хүнд үеийг даван гарсан. Тэрээр энэ үеийг “Үхэл үүдэнд отож байна гэдэгийг мэдрэх шиг гайхамшиг байхгүй. Үхэл яг дэргэд байгааг ойлгох. Үхэл миний хажууд байгааг надад мэдрүүлсэн нь гайхамшигтай” хэмээн дурссан байдаг.
Мандухайг 2, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг 6 үзэж ойлгоорой: “Мандухай цэцэн хатан” кино бол сэтгэл хөдлөл нь тэргүүн эгнээнд яваа. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор” бол ухаан бодол нь тэргүүн эгнээнд яваа. Сэтгэл хөдлөл нь цаанаа байгаа юм. Тийм учраас “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим ойлгогдоход төвөгтэй. Мандухайг 2 үзэж ойлгодог бол “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ыг ядаж 6 үзэж байж ойлгоно. Айхтвар санаанууд явж байдаг гэж хөгжмийн тэнгэр учирласан юм.
"Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" хоёрын хөгжмийн аль нь илүү вэ? Энэ асуултанд Н.Жанцанноров гуай өөрөө хариулж байна: “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжим бол “Мандухай цэцэн хатан”-ы хөгжимөөс хамаагүй илүү болсон. Би илүү бичсэн. Илүү болсон. Мандухайн хөгжим бол асар том орон зайн үзэл санааных. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ынх бол Монгол төрийн шүншигтэй холбоотой. Төрийн том арга хэмжээ хэзээ ч Мандухай цэцэн хатны хөгжимөөр эхэлдэггүй. Харин “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимөөр л эхэлдэг. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд Монгол төрийн сүнс, сүр сүлд оршиж байдаг. Монгол төр “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хөгжимд байгаа.
Өөр хүний аялгуу надад байхгүй: Ингэж бардам хэлдэг цөөхөн хүмүүсийн нэг.
Намайг хүмүүс агуу гэдэг юм шүү дээ: Ард түмэн Н.Жанцанноровын амнаас ийм үг гарахааргүй даруу гэдэг. Гэхдээ хааяа ингэж хэлдэг л хүн.
НҮБ-ийн тайзыг эзэгнэв: НҮБ-ийн танхимд дэлхийн удирдагчдын өмнө Монголын морин хуурыг бишрүүлсэн түүх түүнийх.
Гавьяатыг алгасав: 1989 онд "Мандухай цэцэн хатан" киноны хөгжмөөр, 2000 онд Морин хуурт зориулсан шилдэг бүтээлүүдээрээ "Төрийн шагнал"-ыг 2 удаа, 2005 онд "Ардын жүжигчин" цол хүртэв. Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол төрийн соёлыг бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан" гэжээ. Өөр хэний ч шагналын зарлигт ийм тодорхойлолт байхгүй.
Гэр бүлээрээ морин хуурч: Түүний охин Морин хуурын чуулгад тоглодог. Харин хүү нь Морин хуурны чуулгын менежментийн бодлогод хааяа тус дэм болдог. Морин хуурыг Монголын брэнд болгоход чухал хувь нэмэр оруулсан өрхийн тэргүүн морин хуурынхаа талаар юу гэж хэлснийг дараах тайлбараас уншаарай. Морин хуур бол агуу хөгжим гэхээсээ илүү амьтай хөгжим. Хялгасыг хялгасаар хөрөөддөг үндэстэн Монголоос өөр үгүй.
Рекламны мангас: Тэр бас олон рекламанд янз бүрийн байдлаар дүрээ мөнхөлсөн. Олны танил хүмүүсийн туулах ёстой замаас гажсангүй
Аль ч төрд нүүртэй: Соёлын салбарын сүүлийн хэдэн сайдын зөвлөхийн ажлаас чөлөөлөгдсөнгүй. Соёл урлагийн асуудлаар Монголын төр заавал түүний үгийг сонсдог “хууль”-тай.
Гүүр: Японы Монголын хоорондын соёлын харилцааг бий болгоход түүний оруулсан хувь нэмэр их. Тиймээс Японы эзэн хаан түүнд “Мандах нар” одон¬гийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулсан удаатай.
Дээрх албан бус намтарууд дээр нь албаных нь намтарыг нэмэрлье: Симфони, бүжгэн жүжиг, дуулаачийн болон дан хөгжмийн 300, "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Би чамд хайртай" гэх мэт киноны 20 гаруй хөгжим, 10 гаруй драмын жүжгийн хөгжим, "Монголын хөгжмийн 12 хөрөг", "Хөгжмийн онолын нэр томъёоны тайлбар толь" хөгжим судлалын ном, уран бүтээлийн 8 CD-тэй, "Хүний заяа I, II, III" концерт, морин хуур, симфони найрал хөгжмийн концерт, ятга, найрал хөгжимтэй концертыг монголд анх удаа тавьж, "Тогосын цагаа овоо", "Аргалд явсан ээж минь", "Бурхан бумбын орон", "Хүний заяа" зэрэг 100 гаруй дууны ая зохиосон гэх мэт дуусашгүй урт албан намтартай.
Хайрлан дуулмаар байна: Тэрээр энэ дууны хөгжмийг бичсэн. Шүлгийг нь ч гэсэн өөрөө зохиосон. Энэ дуундаа хамгийн их хайртай гэсэн. Харин хэнд зориулсныг түүнээс өөр хэн ч мэдэхгүй.

Уран илтгэгч: Түүн шиг логиктой уран гоё ярьдаг хүн ховор. Уран илтгэгчид ч түүний яриаг хүлээн зөвшөөрдөг.

Буддист: Хөгжим бичихээсээ гадна мөргөж сүсэглэхэд их цаг зарцуулдаг
Монголын урлагийн том тойрог: Н.Жанцанноров Монголын урлагт их том тойрог татсан юм. Тэр том тойргоос гарах гэж шинэ үеийнхэн их хөдөлмөрлөх өндөр шалгуурыг бий болгов.
Тэр бол яалт үгүй Монгол тулгатны 100 эрхэм хүн юм. Мөн монголчуудын оюун санааны дээд охь билээ. /2013 он/.
24tsag.mn
Сэтгэгдэл (109)