Facelook булан нэгэн авьяаслаг жүжигчний зургийн цомгоор үргэлжилж байна. Тэр бол "Маск"-ын Баярмагнай. Уучлаарай! Магсаржаламын Баярмагнай. Хүмүүс түүнийг зүү орох зайгүй найзууд Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нартайгаа хамтран байгуулсан "Маск" продакшнаар овоглох болж. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний амьдрал уран бүтээлийн түүхийг хувийн зургуудаар өгүүлье.
Facelook булан нэгэн авьяаслаг жүжигчний зургийн цомгоор үргэлжилж байна. Тэр бол "Маск"-ын Баярмагнай. Уучлаарай! Магсаржаламын Баярмагнай. Хүмүүс түүнийг зүү орох зайгүй найзууд Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нартайгаа хамтран байгуулсан "Маск" продакшнаар овоглох болж. Ингээд олон зүйлийг нуршилгүй түүний амьдрал уран бүтээлийн түүхийг хувийн зургуудаар нь өгүүлье.
"Монхоо": М.Баярмагнай Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Түүнийг төрөх үед нутагт нь Баярмагнай гэх нэр моодонд орж эцэг эх нь түүнд энэ нэрийг хайрлажээ. Гэрийнхэн нь М.Баярмагнайг "Монхоо" гэж дууддаг.
Сэргэлэн "Ромео": 2000 онд М.Баярмагнай СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлаган дор төгсчээ. Тэрээр оюутан байхдаа ямар ч бүсгүйг найрчихдаг сэргэлэн залуу байсан бөгөөд дуучин Э.Оюумаад ч дурлаж явсан гэдэг.
"Мэргэжлийн золиос": Жүжигчин хүн дүрдээ тааруулан стиль имижээ өөрчилдөг нь бичигдээгүй хууль. Үс нь ч үүнд хамаатай.
"Барилдана л гэнэ шүү": Хүүхэд байхаасаа л спортод элэгтэй байсан М.Баярмагнай үндсэний бөхөөр ч чамгүй амжилт үзүүлжээ. Тэрээр 2004 онд сумын начин цолны болзол хангасан.
"Нөхөрлөл": Магнай, МС, Заанаа гурав "Өнгөт инээд" хамтлагт байхаасаа л нөхөрлөж эхэлсэн. Тэд найзууд бас хамтрагчид. Найзууд нь түүнийг нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг жудагтай эр гэлцдэг.
"Тариан түрүү" гэрт минь хонов: Хоноглох айл хайн, орц орцоор хэсч явсан Г.Алтантүрүүд бяцхан "ховчид" М.Баярмагнайгийнхыг зааж өгснөөр гэрт нь хоножээ. Наадмын гурав дахь өдөр очсон Г.Алтантүрүүд МС, Заанаа хоёр ч баригдаж тэд нэгэн үдшийг дуу хуур, инээд наргиан бас биллъярдтай өнгөрүүлсэн юм.
"Маск": Гурван найз 2007 оноос өрх тусгаарласан бөгөөд тэд хамтлагаа "Маск" хэмээн нэрийджээ.
"Бурхан өршөөг": М.Баярмагнай олон кинонд дүр бүтээсэн. Үүнээс "Бурхан өршөө"-г киноны гол дүрийг бүтээсэн нь олны таалалд ихэд нийцсэн юм.
"Хань": Тэрээр оюутан ахуйдаа гэргийтэй танилцжээ. Алиманд "явчихсан" түүний гэргийг Нарантунгалаг гэдэг. Хосууд ханилаад арав гаруй жил болж байгаа бөгөөд хоёр сайхан хүүтэй.
4 сарын 1: М.Баярмагнай ард түмэнд молиго өмхүүлсэн гэмтэй. Тэрээр нэг удаа телевизээр "Дөрөвдүгээр сарын 1-нд “UB палас”-т үнэгүй тоглолт хийхээр болсон тул ирж үзээрэй" гэчихээд худлаа ярьснаа залруулахаа мартчихжээ. Гэтэл “UB палас”-т тоглолт үзэх гэсэн олон хүн цугларч ёстой л бөөн юм болсон гэдэг.
"Дуучин": Түүнийг дуулах дуртайг бүгд мэдэх биз ээ. Дуунд дуртай жүжигчин залуу хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаас бүрдсэн “Би дуулах дуртай” хэмээх цомог хүртэл гаргасан юм.
"Тансаг хобби": М.Баярмагнайг автомашин бэлэглэх хоббитой гэж хэлэхэд болно. Найздаа "верна", бас нэг найздаа "Лексус-470", хадамдаа "марк-2" эхнэртээ дээрх гал улаан BMW X3-ыг бэлэг болгон өгсөн байна.
"Монголчууд тэдэнд хайртай": М.Баярмагнайг МС, Заанаа хоёроос салгаж ойлгоно гэдэг хэцүү. Ямар сайндаа төрийн тэргүүн маань тэднийг хамтад нь Алтангадас одонгоор шагнаж байхав дээ.
Сэтгэгдэл (61)