Шинэ засгийн газрын дэвшүүлсэн уриа бол нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг билээ. Засгийн бүтэц бүрэлдэхүүн томилогдох гэж сандал ширээний төлөөх тэмцлээ одоо хүртэл дуусгаж чадахгүй мунгинаж байна. Энэ хооронд нь улсын орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал минут, секунтээр доройтсоор л. Яг үнэндээ өнөөдрийн нөхцөл байдал нөгөө муугаар хэлүүлдэг өмнөх засгийн үеэс ч дордчихов. Хотын төвийн томоохон хүнсний дэлгүүр, захуудаар явахад байдал арай өөр ажиглагдаж байгаа боловч гэр хорооллын гэгддэг дэлгүүрүүдэд тэс ондоо дүр зураг угтана. Гэр хорооллын иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байна. Энд иргэдийн цалин цагтаа буухгүй, буусан ч хаанаа ч хүрдэггүй байдлаас болж хоногийн хоолоо авахын тулд өр зээлд баригдаж гүйцлээ. Өнөөдрийн онцлох сэдвээр уг асуудлыг хөндсөн юм.
Энэ засгийн газар өөрсдийн тансаглалын мөнгөнөөс хасахын оронд хөөрхий ээжүүдийн одонгийн мөнгө, хоосон хонох дээрээ тулаад буй хүүхэд багачуудын мөнгийг танах, хасах гэж зүтгэсэн. Иргэдийн нуруун дээр ямар хүнд ачаа байгааг мэдсэн хэрнээ хөрөнгийн татвараас авахуулан элдэв төрлийн татвар шинээр нэмж, одоо байгаа татварын хэмжээг нэмэх талаар ярьж байна. Хямралаас татвар нэмж, цалинг багасгаж, цомхтгол хийж хэзээ ч гардаггүй. Хэрэв асуудлыг ингэж шийдвэл иргэдийн нуруун дээрх ачаа улам л даагдахаа болино. Төсвийн тодотголтой холбоотойгоор төрийн байгууллага болон бусад олон байгууллагууд цалин цавуугаа өгөхгүй, халамжийн мөнгөний санхүүжилт ч орохгүй өдийг хүрлээ. Энэ хооронд иргэд хоногийн хоол, хоёр зүсэм талхаа ч авч чадахаа болилоо. Хамаг өнгөтэй, өөдтэй, үнэ хүрэх бүхнээ ломбардсаар байгаад барьцаанд тавих эд хөрөнгө ч үгүй болов. Аргаа барсан ард түмэн иргэний үнэмлэх, бичиг баримтаа барьцаалан хоногийн хоол олох “аян”-д морджээ.
Иргэд будаагаа аягаар нь махаа атгаар, төмсөө ширхэгээр нь бүр цаашлаад нарийн ногоо, үнэтэй зүйлийг бол авна гэж мөрөөдөж ч чадахгүй байна. Энэ тухай анхандаа хэн ч сонссон итгэхгүй биз. Тэгвэл нэдэр дээрээ захын гэр хорооллын найман нэрийн барааны дэлгүүрүүдээр явахад байдал ямар байгааг нүдээр харж, биеэр үзэж болно. Миний хувьд Баянзүрх дүүргийн хамгийн захын хорооллын зарим дэлгүүрээр ороход энэ бүх дүр зураг буусан юм. Дээрх дэлгүүрүүдээр ороход лангууны шилээр дүүрэн барьцаанд үлдээсэн бичиг баримт. “Хар данс”-нд орсон иргэдийн тоо өдрөөс өдөрт л нэмэгдсээр байгаа аж. Тэгвэл тус дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэд хагас кг мах, хагас кг цагаан будаа, нэг кг гурил, нэг ширхэг хэрчиж бэлтгэсэн гурил гэх мэт зүйлийг л авах болжээ. Захын хорооллын иргэдийн ихэнх хувь нь таван төмс, гурван лууван, ганц сонгино, алга дарам махаар үдшийг үднэ. Энэ бол цөөн ам бүлтэй айлын нэг оройны хоол ундны л хэрэгцээ. Дээрээс нэмээд хахир хүйтэн өвлийн улиралд түлээ нүүрс, тог цахилгааны мөнгөнөөс авахуулаад өч төчнөөн дарамт үүснэ. Хэрвээ таваас дээш ам бүлтэй айл байвал байдал улам л хүндэрнэ.
Уг асуудлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн гэр хорооллын захдуу хэсэг болох Улиастай, Шархад, Да Хүрээ зах зэрэг газрын зарим дэлгүүрүүдийн эздээс тодруулсан юм.
Шархаданд байрлах “Тосон арвижих буян” дэлгүүрийн эзэн Ц.Цэцэгтэй уулзаж ярилцсан юм.
-Сайн байна уу та. 24цаг.мн сайтаас явна. Танаас зарим зүйлийг тодруулах гэсэн юм?
-За, юу асуух гэсэн юм. Асууж болно.
-Сүүлийн үед гэр хороололын дэлгүүрүүдээр иргэд үйлчлүүлэхдээ бичиг баримтаа барьцаалан зээл авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу. Танай дэлгүүр ийм хэлбэрээр зээл олгодог уу?
-Таньдаг мэддэг хүн орж ирчихээд гуйгаад байхаар өгөхгүй яах вэ дээ. Гэхдээ зарим нь арай л ядаргаатай. Бараг өдөр болгон зээл авах гээд байдаг юм. Ер нь хүмүүсийн нэг ч төгрөг байхгүй болчихсон юм биш үү. Тийм ч хүүхдийн мөнгө, ийм ч тэтгэврийн мөнгө тавихаар өгье гээд зээл авдаг. Шулуухандаа шинэ он гарсанаас хойш бидний наймаа тааруухан л байна. Хөөрхийдөө хүүхдээ уйлуулаал ороод ирэхээр хатуурхаж чадахгүй л юм.
-Ер нь мөнгөөрөө хоол хүнсний бүтээгдэхүүн авч байгаа иргэд болон хоол хүнсний зүйлээ зээлээр авч буй иргэдийн аль нь илүү байна вэ?
-Арван хүн орж ирсний 7-8 хүн нь ямар нэгэн байдлаар зээл авч байна. Энэ бол үнэн дүн төрх юм шүү. Чи хэрвээ тэвчээртэй хүлээвэл өөрийн нүдээр үзэх болно. Ялангуяа оройхон тийшээ бол дандаа гуйлгын ажил орж ирнэ дээ. Уг нь халамжийн мөнгө нь сар бүрийн 15 гээд орчихдог байсан. Энэ сард бүр алга бололтой. Хүмүүс "модоо" барьж байна шүү дээ. Нэг сар тасалдахад ийм болж байгаа юм чинь зогсоовол явна даа.
Дараагийн очсон газар бол Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст байрлах “Марал” гэх дэлгүүр юм. Тус дэлгүүр нь бараа болон үйлчилгээ сайтай энэ хавьдаа л гайгүй дэлгүүрийн тоонд ордог хэмээн тус газрын оршин суугч зааж өгсөн юм. Ингээд дэлгүүрийн эзэн иргэн н.Байгалиас дараах асуултуудад хариулт авлаа.
-Танай дэлгүүр үйлчлүүлэгчдээ ер нь зээл өгдөг үү?
-Баталгаатай, найдвартай нэгэнд нь өгнө. Бас бус явуулын хүнд бол өгөхгүй шүү дээ. Ер нь аль болох таньж мэдэх цөөн тооны хүнд л өгдөг юм. Гэхдээ яг үнэндээ хэнийн амьдрал ямар байгааг мэдэх юм чинь өгөхгүй гэж хатуурхаж чаддаггүй юм. Настай хүн орж ирээд үнэн учраа хэлээд л тэтгэврийн дэвтрээ барьцаанд нь үлдээхийг хүсэхэд өгөхгүй гээд яах билээ дээ.
-Хүмүүс ямар шалтгааны улмаас зээлээр бараа авч байгаа юм бол?
-Улс орон хямралын байдал орчихлоо. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө гэдэг зүйл бараг байхгүй болчихсон байна. Дайран дээр давс гэгчээр төсөв мөнгөө бушуухан шийдээд хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгөө өгөх хэрэгтэй. 15-наас хойш өнөөдрийг хүртэл огт өгөхгүй байна. Ер нь хүмүүсийг хараад байхад цалингаас цалингын хооронд л амь зогоож байгаа шүү дээ. Ахаа өчигдөр буух ёстой цалин буудаггүй гээд л явах юм.
-Танай дэлгүүр чухам ямар бичиг баримтыг барьцаа болгож авдаг вэ?
-Жолооны үнэмлэх, иргэний цахим үнэмлэх, тэтгэврийн дэвтэр бүр гадаад паспорт хүртэл бариад ороод ирнэ. Тэр болгоныг нь үгүй гээд буцаагаад байх хэцүү. Найдаад л өгч байгаа. Арай л хашаа байшингын бичиг бариад ороод ирэхгүй юм даа.
-Нэг оройны хоолондоо чухам ямар зүйл авдаг юм бол. Зээл авч буй мөнгөн дүн нь хэд болдог юм бол?
-Нүдээр үзээгүй болохоор чи лав итгэхгүй. Би бодитоор нь үзүүлээд тооцоог нь гаргаж өгье. Иргэд махыг аль болох жижиг хуваахыг биднээс шаардаж байна. 3-4 ширхэг төмс, нэг манжин, нэг лууван, 100 грамм ургамлын тос, нэг ширхэг тасалсан гурил авдаг. Энэ бүгдийн үнийн дүн нь 4000-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Энэ орц бол дундаж нь юм шүү. Боломжтой нэгэн нь арай дээшлүүлж авна. Боломж муутай нөгөө хэсэг нь махных нь оронд жижиглэн нэртэй гэдэс дотор сонгоно доо. Гэр хорооллын амьдралыг мэдэхгүй хэн ч үүнд итгэхгүй байх.
Дараагийн очиж үзсэн газар бол Баянзүрх дүүргийн Да хүрээ захы ойролцоох дэлгүүр юм. Автобусны буудалдаа хамгийн ойрхон, гадаад үзэмжийг нь харвал бусдаасаа арай л дөнгүүр нь харагдсан болохоор орж үзэхээр шийдсэн.
-Танайхаар үйлчлүүлж буй иргэдийн худалдан авах чадамж ямар байна вэ?
-Маш муу байна. Он гарсанаас хойш өдрөөс өдөрт л муудаад байх юм. Байгаа хэдэн бараагаа амьтан хүнд зээл өгөөд тэрийгээ эргүүлж авч чадахгүй байгаасаар адаг сүүлдээ үүдээ хаах төлөвтэй нь.
-Иргэд зээлээр хэр их бараа авч байна. Зарим газар бичиг баримтаа үлдээгээд авдаг гэх юм?
-Яг үнэндээ хоногийн хоолны төлөө ийм л юм болж байна шүү дээ. Гэхдээ манайх бичиг баримт аваад байхыг голчилж үздэггүй. Зарим хүмүүс барьцаанд тавьж баахан зүйл авчихаад тэр чигтээ ор сураггүй болчихдог. Ер нь манайхан чинь өрөвдөл өр лүү өчиглөчих гээд байх сонин улс. Яахав таньдаг мэддэг гарцаагүй гэсэн хүндээ л зээл өгнө. Гэхдээ зээл өгнө гэдэг нь архи дарс, чихэр чимж биш. Хоногийн хоол, талх, гурил, мах гэх мэт зүйл шүү дээ.
-Хоол ундны хэрэгцээнд зориулан зээл авч буй иргэд чухам ямар барааг, хэр хэмжээтэй авч байна вэ?
-Мах, талх, гурил, будаа гээл гол төлөв хүнсний бүтээгдэхүүн авдаг. Үүнийгээ өдөр өдрийг хэрэгцээндээ л тааруулж байна. Сүүлдээ бараг төмсөө ширхэглээд, тосоо граммлаад л сууж байна. Ер нь ургамлын тосыг бүтнээр нь авдаг хүн ховор доо. Энэ бол үнэн шүү.
-Үнэхээр мөнгөтэй хүн алга гэж үү?
-Энэ техникийн зах дээр зогсдог, гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байдаг тоотой хэдэн хүмүүс л байх шив дээ. Ер нь гэр хорооллын амьдрал цалингаас цалингийн хооронд өрөөс өрийн хооронд л өрнөж байна.
Урд жилүүдэд хүмүүс хүнсний материалаа нэг авахдаа бөөнд нь авдаг байсан бол энэ жилээс эхлэн багасгасан, танасан, хассан байдалтай хоногийн хоолны хэрэгцээгээ бэлтгэдэг болжээ. Энэ нь Ерөнхий сайдын, УИХ-ын гишүүдийн хүсээд байсан бүс чангалалт уу. Аль эсвэл нөхцөл байдал ийм байгаа мэдэхгүй. Ард иргэд хэрхэн бүсээ ингэж чангалах дээрээ тулаад байгаа сайд дарга нар мэдэхгүй Төрийн ордонд алхаж явна уу. “Дайран дээр давс” гэдэг шиг бид бүхний уламжлалт баяр цагаан сар юу, юугүй хаяанд ирлээ. Хоногийн хоолоо ч авч чадахгүй байгаа иргэд нүсэр их зардалтай уг баярыг хэрхэн тэмдэглэх нь бараан сэдэв болов.
Өнөөдөр амьдрал дээр иргэдийн цалин хоногийн хоолоо ч залгуулж чадахаа болилоо. Томоохон дэлгүүр, барааны захууд бараг үйлчлүүлэгчгүй болчихлоо. Өдрийн цайны цагаараа цайны газарт ч орж чадахгүй явна. Хоногийн хоолны хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа цалинг нь нэмэхийн оронд, тус нэмэр болж байсан хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг нь хасах гэж улайрлаа. Яг үнэнийг хэлэхэд эдгээр халамжийн мөнгийг л хүлээж байдаг хэдэн мянган өрх Монголын нийгмээр дүүрэн байгаа юм шүү. Хоолны мөнгө ч үгүй байгаа иргэд юугаа өмсөж, юугаа хэрэглэж шар нар, бор хоногийг үдэх юм бол доо.
Махны жижиглэсэн худалдаа. Үнэ: 1900-3650 төгрөг
Жижиглэн буюу дотор гэдэг. Үнэ: 600 төгрөг
Иргэний үнэмлэх: 10-20 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан.
Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгө нийгэмд ямар их хэрэгтэй нь нотлогдов

Атга мах, хоёр аяга будааны төлөө бичиг баримтаа барьцаалж байна

Барьцаанд тавьсан бичиг баримтаа нэхэл дагуул болж байж авдагч удалгүй буцаагаад л барьцаалдаг

Сэтгэгдэл (49)