Хөдөлмөрийн яаманд Я.Санжмятав
шинэхэн сайд ч улс төрд бол хуучин хүн юм. "Завхан" гэдэг үг амнаас нь
салдаггүй тэрбээр хоёр дахь удаагаа УИХ-д сууж байна. Анх бие дааж УИХ-д
сууж байсан ч одоо бол АН-ын хүн. Шинэ сайдын түүхийг өгүүлсэн ховор
зургуудыг 24tsag.mn-ий "Фэйслүүк" булангаас сонирхоцгооё. Энд цаа буга
унасан, "Битлз"-ын дуунд дурласан бригадын дарга залуугийн зураг бий.
Гэр бүл: Я.Санжмятавынх гэдэг айл хоёр охин, нэг хүүтэй. 1990-ээд оны хувцасны загварыг эндээс харна уу.
Охин: Одоо харин том охин С.Золзаяа нь айлын хүн болж, бага дүүгээ ч бас харж ханддаг.
Буурлууд: Завханы буянтай буурлууд засаг дарга хүүтэйгээ. 2011 он.
Засаг ноён: 2008 онд дахин УИХ-д суугаагүй ч энэ хугацаанд Завхан аймгийн засаг дарга болов.
999: 2011 оны наадмаар Завханы 999 хуурч хүүхдийг хотод авчирч жуулчдын нүдийг хужирлаж өөрөө бас баахан "оноо" авав.
Залбирал: Завхан нутгийн орой Отгонтэнгэрийн тахилгын үеэр. Тэд юунд залбирч байгаа бол?
Нислэг: Ерөнхийлөгч, хамба лам, засаг ноён. Нислэг эхлэхийн өмнөх патиар.
Гангараа: Дээл, хөөргөөр ч мөн их гангардаг хүн дээ.
Бэлтгэл хурандаа: Тэр цэргийн хүн биш ч гэлээ Завхан аймгийн засаг дарга байхдаа хил дамнасан малын хулгайг таслан зогсооход хувь нэмэр оруулсан гэсэн "шалтгаан"-аар бэлтгэл хурандаа цол олгосон байдаг.
Том ах: Я.Санжмятав 1960 оны нэгдүгээр сарын 3-нд Завхан аймгийн тос даасан Тосонцэнгэл суманд төрсөн. Аав, ээж, дүү нарынхаа хамт.
Цаа буга унасан нь: Сайдын жинхэнэ ховор зураг. Оюутан байхдаа шүдээ ярзайтал инээсэн, жинсэн хүрэм өмссөн ийм залуу байжээ, Мятав дарга.
Малын эмч:
Я.Санжмятав Дархан хотын Политехникум уулын баяжуулалтын техникч,
ХААДС-д мал зүйч, СЭЗДС-ийг эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Уул
шугамандаа малын эмч хүн юм.
Дуучин:
Тэр бол "Битлз"-ийн үеийнхний нэг. Банзан гитар, хөх жинс гээд тэр
үеийн залуучуудын мода, хоббиноос хоцроогүй. Микрофон байсан бол
"гудамжны дуучин" гэж андуурах байж.
Буржгар үс: Я.Санжмятав сургууль төгсөөд "Эрдэнэт" үйлдвэрт оржээ. Залуухан, буржгар үст бригадын дарга.
Гэр бүл: Я.Санжмятавынх гэдэг айл хоёр охин, нэг хүүтэй. 1990-ээд оны хувцасны загварыг эндээс харна уу.
Ганц бие аав:
Тэрбээр эхнэрээ байнга дурсана. Бага хүү С.Золбаяр нь дөрвөн настай
байхад гэргий нь өвчний улмаас хагацал үзүүлжээ. Үүнээс хойш тэрбээр
ганц бие эцгийн үүрэг гүйцэтгэх болж, бага хүү нь түүний "амь" болсон
гэдэг. Тэрбээр "Хүүгээ өвөртлөөд унтана. Шөнө дунд сэрж ээжийгээ нэхнэ,
уйлна. Хүүхэд зөнгөөрөө ээжийнхээ эргэж ирэхгүйг мэддэг юм шиг байна
лээ. Энгэр заам тэмтэрч мөөмөө баахан хайж байснаа доошоо хараад
түгдийгээд уйлагнаад хэвтчихнэ. Хэдий дөрөвхөн настай ч гэсэн хувь
заяатайгаа эвлэрч байгаа нь тэр. Мөн ч хэцүү шүү" хэмээн дурссан
байдаг.
Охин: Одоо харин том охин С.Золзаяа нь айлын хүн болж, бага дүүгээ ч бас харж ханддаг.
Аавын амь:
Аавын амь С.Золбаяр Сант сургуулийн сурагч. 5, 6-р ангиа АНУ-ын "Baker
Middle School"-д сурч төгссөн. Одоо ангийн дарга гэсэн ажилтай. Аав нь
түүнийг АНУ-аас ирэхэд 999 ном авч өгнө хэмээн амалж, өрөөг нь номоор
дүүргэж байв.
Буурлууд: Завханы буянтай буурлууд засаг дарга хүүтэйгээ. 2011 он.
Нутгийн ахтай:
Түүний хамгийн хүндэлдэг хүн нь Монголын анхны ерөнхийлөгч П.Очирбат.
Тэд хоёул Завхан нутгийнх бас хоёул уул уурхайн инженер мэргэжлээр
гараагаа эхэлсэн улс төрчид.
Сумо: Тэр
мэдээж сумогийн башёд түрүүлж энэ цомыг аваагүй. Харин хамгийн анх
Японы мэргэжлийн сумод түрүүлсэн бөхөд олгодог Монгол улсын Ерөнхий
сайдын нэрэмжит шилжин явах цомыг санаачлан хийлгэж байжээ. Я.Санжмятав
Монголын сумо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга байв.
Бие даагч: 2004
оны Я.Санжмятав Завхан аймгаас бие даан нэр дэвшиж парламентад хөл
төвив. Энэ парламентын бие даагч гишүүдийн "бүлэглэл". УИХ-ын гишүүн
Р.Амаржаргал, гишүүн асан Д.Одхүү нартай.
Засаг ноён: 2008 онд дахин УИХ-д суугаагүй ч энэ хугацаанд Завхан аймгийн засаг дарга болов.
999: 2011 оны наадмаар Завханы 999 хуурч хүүхдийг хотод авчирч жуулчдын нүдийг хужирлаж өөрөө бас баахан "оноо" авав.
Залбирал: Завхан нутгийн орой Отгонтэнгэрийн тахилгын үеэр. Тэд юунд залбирч байгаа бол?
Нислэг: Ерөнхийлөгч, хамба лам, засаг ноён. Нислэг эхлэхийн өмнөх патиар.
Гангараа: Дээл, хөөргөөр ч мөн их гангардаг хүн дээ.
Бэлтгэл хурандаа: Тэр цэргийн хүн биш ч гэлээ Завхан аймгийн засаг дарга байхдаа хил дамнасан малын хулгайг таслан зогсооход хувь нэмэр оруулсан гэсэн "шалтгаан"-аар бэлтгэл хурандаа цол олгосон байдаг.
Б.Баяр/24tsag.mn/
Сэтгэгдэл (31)