“Элдэв жендер ярилгүй эрдэм чадлаараа эрчүүдтэй мөр зэрэгцэн яваа миний найз УИХ-д зайлшгүй орох ёстой хүн” гэж Ц.Хулан өнгөрсөн хавар түүний тухай хэлжээ. Мигэддоржийн Батчимэг бол энэ удаагийн УИХ дахь 9 эмэгтэй гишүүний нэг. Парламентад орж ирэхээсээ өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж, ойрмогхон “Шатрын өрөг дэх Монгол” номоо хэвлүүлж, хэвлэлийн хуудсан дээр мөнөөх Ц.Нямдоржтой “сэлэмт бүжиг” эргэж байсан гэдгээр нь түүнийг улс төрд тийм ч ойр биш хүмүүс хүртэл сайн танина. Харин энэ идэвх дүүрэн эмэгтэйн ил бус төрхийг FaceLook булангаараа “24цаг” дурандлаа.
1. Бүхий олон багачууд. “Салаа хархан гэзгэн дээр чинь туузан цэцэг дахин ургахгүй” гэж дуу бий. Туузан цэцэгтэй гэзгээ урдаа аван зогсоо энэ охин ирээдүйд УИХ-ын гишүүн болно. Харин хажууд нь зогсоо бор жаал бол түүний ирээдүйн хань, гурван хүүхдийнх нь аав.
2. Бүлгийн даргын цаг. Бугуйн цагаа ил гарган, шанаа тулсан энэ охины тухай “Маш идэвхтэй, ёстой “сэнтэг” охин байсан” гэж Өвөрхангайн үеийнх нь нэг нөхөр гэмгүйхэн дурсаж байна.
3. Судлаачийн гараа. Арвайхээрийн 10 жилийн сургуулийг алтан медальтай төгссөн М.Батчимэг ахиад хэдэн жилийн дараа Бээжингийн хэл соёлын их сургуулийг амжилттай дүүргэснээр судлаач гэдэг сонирхолтой ажлын гараан дээр иржээ.
4. Даян аварга ба залуу заан. З.Бзежински бол геополитик сонирхдог хүмүүсийн хувьд далай, даян аварга гэж болмоор мундаг амьтан. “Шатрын их хөлөг” номоороо нэр алдар нь түгсэн Збигнев Бзежинскийн хамт.
4. Даян аварга ба залуу заан. З.Бзежински бол геополитик сонирхдог хүмүүсийн хувьд далай, даян аварга гэж болмоор мундаг амьтан. “Шатрын их хөлөг” номоороо нэр алдар нь түгсэн Збигнев Бзежинскийн хамт.
5. М.Батчимэгийн хариу. ”З.Бзежински гуайтай уулзаж байхдаа өөрийнхөө номын нэрийг олсон” гэж М.Батчимэг нэг ярилцлагадаа дурсчээ. “Шатрын өрөг дэх Монгол” гэж номоо нэрлэснийг нь Баабар “Бзежинскид өгсөн Батчимэгийн хариу” гэж тодорхойлсон юм.
6. Офицер. Ганган спорт машины бус сөнөөгч онгоцны бүхээгт суугаа бүсгүй хүн. М.Батчимэг бол цэргийн хүн. Албан ёсны намтарт ньТайваний улс төрийн их сургуулийн дараа Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ–ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс гэж бичээтэй байна. Харин тэр цэргийн ямар цолтой юм бол оо?
7. Сум тоолон... БХЯ өмнөх УИХ-ын гишүүдэд зориулж цэргийн сургалт явуулжээ. Д.Арвин, Г.Батхүү, Р.Гончигдорж, Н.Батбаяр, З.Энхболд, Н.Ганбямба, Д.Одхүү, Л.Болд нартай буудлагаар өрсөлдөөд Ерөнхиийлөгчийн зөвлөх бүсгүй 3 дугаарт байрт оржээ.
8. Тайвань. Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүнээр тэр Тайваньд ажиллаж байсан юм. Тайваний ерөнхийлөгч Ма Ин Жю-тэй хийсэн уулзалт.
9. Нэгдүгээр хүний зөвлөх. Түүнийг хэвлэлүүд “Ерөнхийлөгчийн хүн” гэдэг. Тэрээр Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр 2009 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ ажилласан билээ.
10. “1-ийн А”. Намын нөхдөөсөө “1-ийн А” гэдэг өхөөрдөм хоч авсан “Нэг ардчилал” клубын удирдагчдын нэг нь М.Батчимэг. Энэ клубт Х.Тэмүүжин, Лу.Гантөмөр зэрэг АН-ын залуу улс төрчид багтдаг.
11. Тавуулаа. Энэ зурганд тайлбар илүүц биз. Ийм нэгэн айл. Түүний нөхөр барилгын бизнес эрхэлдэг.
12. Гишүүн. Эхлүүлсэн мөр нь зөв үргэлжилж чадвал улс төрд удаан бөгөөд үр дүнтэй ажиллаж болох шинэ үеийн эмэгтэй төлөөлөгчдийн нэг бол М.Батчимэг юм. Түүний цаг дөнгөж эхэлж байна. Харин энэ зам хаашаа эргэж, хэдэн “цагт” аль хүрэхийг “би таашгүй”.
Сэтгэгдэл (79)