-
2025 оны 1 сарын 18
АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ирэх даваа гарагт тангарагаа өргөх гэж байгаа Доналд Трампын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-
2025 оны 1 сарын 17
МУГТ, Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлж буйгаа зарлав. Түүний тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2025 оны 1 сарын 15
Манай улс ураны нөөцөөр дэлхийд 10 дугаар байрт ордог. Тодруулбал, Австрали, Казахстан, Хятад, Бразил, ОХУ зэрэг 9 улс дэлхийд тэргүүлдэг бөгөөд манай улс нийт 100,345 тонн нөөцтэйгээр 10 дугаарт жагсдаг байна. Мөн тун удахгүй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Зөөвч овоо орд дээр ураны төсөл хэрэгжихээр яригдаж буй. Иймд "Уран"-ы талаарх сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.
-
2025 оны 1 сарын 14
Үндэсний бөхийн 2025 оны анхны "Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой"-д зориулсан барилдаан өчигдөр /2025.01.13/ боллоо. Уг барилдаанд 2024 оны Улсын баяр наадмын түрүү бөх Н.Батсуурь түрүүлэв. Тэрбээр "Дархан аварга" цолыг хүртсэнээсээ хойш томоохон барилдаанд цолоо дуудуулаагүй байсан билээ. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2025 оны 1 сарын 13
Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна. Иймд уншигч та бүхэнд шинэ Үндсэн хууль бүтсэн түүхэн замналын тухай 24 баримтыг хүргэж байна.
-
2025 оны 1 сарын 09
Бид та бүхэнд улсын цолонд ойрхон байгаа аймгийн цолтой бөхчүүдийг цувралаар танилцуулж байна. Энэ удаагийн таницлуулах бөх Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат Аймгийн арслан Ч.Алтангэрэл билээ. Түүний тухай сонирхолтой баримтуудыг үзэцгээе.
-
2025 оны 1 сарын 09
БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс ОУХМ Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртлээ. Иймд түүний тухай баримтыг хүргэж байна. Тэрбээр БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.
-
2025 оны 1 сарын 07
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" тухай тусгагдсан. Эл шийдвэрийг иргэд эсэргүүцсээр буй. Тэгвэл иргэн Н.Анхзаяа өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-нд нийтийн өргөдөл, гомдлын системд өргөдөл байршуулсан нь 33,040 иргэний дэмжлэг авчээ. Иймээс энэ асуудлаар ажлын хэсэг байгуулах нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан та бүхэнд их говийн дунд "царцсан" Нарансэвстэй боомтын түүхийг хүргэж байна. Засгийн газрын эл шийдвэр нь уур амьсгалын өөрчлөлт, монгол орны эрс тэрс байдалтай тэмцэн оршиж байгаа, цөлийн дунд орогнон үлдсэн цөөн амьтдын эсрэг үйлдэл гэгдээд байгаа билээ.
-
2025 оны 1 сарын 02
Монгол хэлний тухай хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан байдаг. Энэ зохицуулалт өчигдрөөс хүчин төгөлдөр боллоо. Иймд та бүхэнд монгол бичгийн талаарх зарим баримтыг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 31
Шинэ он гарахад хэдхэн цаг үлджээ. Энэ үеэр хэн бүхний сэтгэл гэгэлзэж, хүн бүхэн л ирж буй ондоо өр зээлгүй, өнөр жаргалтай байхыг хүснэ. Тэгвэл бид та бүхэнд туслах 24 зүйлийг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 31
“Abba” хамтлагийн “Happy new year” дуу эгшиглэдэг баяр догдлол, хайр дүүрэн баярын өдөр өнөөдөр. Эрт дээр үед он тооллоос хамаарч шинэ жилийг янз бүрийн өдөр тэмдэглэж, янз бүрийн ёс журамтай байсан байна. Энэ тухай сонирхолтой баримтыг та бүхэнд хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 29
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэртээ 1911 оны эл өдөр монголчууд Манж Чин гүрний ноёрхлыг унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхтэй.
-
2024 оны 12 сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 25
Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр буюу зул сарын баяр тохиож байна. Энэ баярыг барууны орнууд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. Ийнхүү уншигч та бүхэнд Зул сарын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 24
Үндэсний их баяр наадмаар хурдан хүлгийн цол дуудан зол хийморийг сэрээж, сэргэлэн цовоо нүд, цээлхэн хоолойгоороо түмний хайрыг татсан нэгэн бол Т.Тэмүүлэн хүү билээ. Тэрбээр Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна. Түүний тухай баримтуудыг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 23
Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь олон жилийн туршид хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна гэх хиймэл оюун ухааны илгээсэн 24 баримтыг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 22
"Азтай залуус 12-р сар" аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд Аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүллээ. Тэр чимээгүй хөдөлмөрлөж, амжилтаа алхам алхмаар ахиулсаар буй. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 20
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
-
2024 оны 12 сарын 20
Монголын үндэсний олимпын хорооноос 22 дахь жилдээ зохион байгуулсан буй спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно 2024” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Уг ёслолоос 2024 оны шилдгийн шилдэг тамирчнаар тив, дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт МУГТ Б.Баасанхүү шалгарлаа. Түүний тухай баримтуудыг онцолж байна.
-
2024 оны 12 сарын 19
“Алтан охин” нэрээрээ Монголчуудад хайрлагдсан МУГТ М.Анхцэцэг саяхан ДАШТ-ээс тав дахь медалиа хүртээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тэр уг амжилтынхаа араас зодог тайлж буйгаа зарлалаа. Тэр цаашид гэр бүлдээ илүү их цаг гаргахаар шийдсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаан ч нөлөөлсөн гэнэ. Түүний тухай 24 баримтыг хүргэж байна.