-
2024 оны 2 сарын 16
Байгалийн араншингийн өмнө хүн гэдэг мөхөс, бөхөс билээ. Өдгөө монгол орны 90 орчим хувь зудын нөхцөл байдалтай, шуурганд хүн малгүй тэнсэж байна. Хашир малчид ч цаг улирлын хатуу ширүүнээс халширч, хөдөө нутгаа орхин нүүхээс эрхгүй мөчүүдэд тулж очиж байна. Тэдэнд өөрсдийгөө өмөөрөх битгий хэл, аяга цайгаа ч амгалан уух завдал үгүй. Цас, хавсарга гээд хүн хүнтэйгээ бус байгалийн хэлгүй, дүлий үзэгдэлтэй тэмцэхийн хүнд гэж бий.
-
2024 оны 2 сарын 16
Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн Спорт заалны барилгад энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагийн орчимд гал гарч, барилга бүрэн шатжээ.
-
2024 оны 2 сарын 16
Өглөөний 06:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй шуургатай байна.
-
2024 оны 2 сарын 16
Өнөөдөр өдөртөө +2 хэм дулаан байх бол шөнөдөө -24 хэм хүйтэрнэ хэмээн албаныхан мэдээллээд буй.
-
2024 оны 2 сарын 16
Өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдын гар дээр байгаа мал, махыг зах зээлд нийлүүлэх зорилгоор худалдагч, худалдан авагчийн саналд тулгуурлан хүссэн үедээ хаанаас ч захиалга өгөх нөхцөлийг бүрдүүлж, мал, махны дуудлага худалдааны систем болон зарын платформыг бий болгосон.
-
2024 оны 2 сарын 16
Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Бид долоо хоног бүр тэр "хувирал"-ын тухай өгүүлдэг билээ.
-
2024 оны 2 сарын 16
Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө ирсэн аюулт үзэгдэл, ослын дуудлагын мэдээллийг хүргэж байна.
-
2024 оны 2 сарын 16
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив. Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
2024 оны 2 сарын 16
Дүүжин тээврийн төслийг Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр тус улсын “Пома” групп хэрэгжүүлж байгаа. Барилга угсралтын ажлыг энэ гуравдугаар сард эхлүүлж, 2025 онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн.
-
2024 оны 2 сарын 16
12.00-15.00 цагт: “Зайсан Хилл”-д: Өсвөр насны сурагчдад эрүүл мэнд, сэтгэлзүй, санхүүгийн боловсрол олгох “Жигүүр” төслийн нээлт болно.
-
2024 оны 2 сарын 16
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -14...-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
-
2024 оны 2 сарын 15
Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Булган, Замын-Үүд, Бичигт, Хавирга, Баянхошуу боомтуудаар энэ оны нэгдүгээр сарын 1-31-нд нийт 6.8 сая тонн нүүрс экспортолсон байна.
-
2024 оны 2 сарын 15
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Маргааш өдөр Завханы нутгаар цасан шуурга шуурна.
-
2024 оны 2 сарын 15
“Азын” гэх 3000 гаруй дугаарыг бусдад давуу байдал үзүүлж олгосон Автотээврийн үндэсний төвийн зарим албан тушаалтныг шалгах явцад 1.5 тэрбум төгрөгийг албан тушаалаа урвуулан ашиглаж завшсан үйлдэл шалгагдан шийдвэрлэгдэж байв.
-
2024 оны 2 сарын 15
Өнөө шөнө болон маргааш өдөр Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
-
2024 оны 2 сарын 15
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд зориулсан болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн. Гэхдээ үүний хэрэгжилт нь сул эсрэгээрээ хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон.
-
2024 оны 2 сарын 15
"Тавантолгой түлш" компани Сар шинийн 1, 2, 3-ны баярын өдрүүдэд шахмал түлшийг тусгай хуваарьт цэгүүдээр дамжуулан борлуулсан.
-
2024 оны 2 сарын 15
Валентины баяраар буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2,114 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
-
2024 оны 2 сарын 15
Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно. БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болохыг албаныхан мэдээллээ.
-
2024 оны 2 сарын 15
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Монгол-Алтайн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.