-
2024 оны 2 сарын 14
Уг айлтгал бичгийг 2024 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр батлан соёрхжээ.
-
2024 оны 2 сарын 14
Өдрийн наран 8 цаг 03 минутад мандан, 18 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр хулгана,луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2024 оны 2 сарын 14
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
-
2024 оны 2 сарын 13
Салхи өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
-
2024 оны 2 сарын 13
16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай, хүйтрэхийг анхааруулж байна.
-
2024 оны 2 сарын 13
Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ахынх нь хүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү Хоошёорюү С.Бямбасүрэн Японы Токио хотод озэки цолныхоо найрыг хийжээ.
-
2024 оны 2 сарын 13
2024 онд автотээврийн салбарт олон улс, улсын чанартай авто зам дагуу 150-200 км тутамд үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, 10 байршилд үйлчилгээний цогцолбор ашиглалтад оруулна.
-
2024 оны 2 сарын 13
Өнгөрсөн оны сар шинийн баярын өдрөөр 5000 гаруй тээврийн хэрэгслээр, 20-30 мянга орчим иргэн Шилийн богд хайрхныг зорин очсон тухай статистикийг цагдаагийн байгууллагаас танилцуулж байв.
-
2024 оны 2 сарын 13
Хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
-
2024 оны 2 сарын 13
Баян-Өлгий аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө-нь 2024 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрч алга болсон талаарх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
-
2024 оны 2 сарын 13
Онцгой байдлын байгууллагаас “Орон сууцны зоорийн болон I давхарт шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулжээ.
-
2024 оны 2 сарын 13
Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдтэй харьцуулахад 1.5 дахин өндөр байгааг судалгаагаар тогтоосон байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол тутмын нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай. Хорт хавдраас шалтгаалсан нас баралт сүүлийн 20 жилд нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт тогтмол бичигдэж иржээ.
-
2024 оны 2 сарын 13
Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон.
-
2024 оны 2 сарын 13
Өчигдөр буюу хоёрдугаар сарын 12-нд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
-
2024 оны 2 сарын 13
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын 89 удаагийн дуудлага бүртгэгджээ.
-
2024 оны 2 сарын 13
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй тогтжээ.
-
2024 оны 2 сарын 13
Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулна.
-
2024 оны 2 сарын 13
Амралтын өдрүүдэд хаалгаа бариад байсан худалдааны төв, үйлчилгээний газрууд өнөөдрөөс ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ.
-
2024 оны 2 сарын 13
Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
-
2024 оны 2 сарын 12
Сар шинийн баяраар Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг бөгөөд Улаанбаатар хотыг тойрсон цахим 6 төлбөр авах цэгээр буюу товчоодоор нийт 66,670 авто машин хөдөө орон нутгийг зориод байгаа юм.