Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдрөөс гурав хоног ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтрэхийг мэдээлсэн. Тодруулбал, өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам, даваа хаагдаж болзошгүй байгаа юм.
Иймд орон нутаг руу зорчих, холын замд гарах, малд яваа иргэд анхаарал болгоомжтой байж, машин болон техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яаралтай үед холбогдох утасны дугааруудыг хадгалж авахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл (2)