Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагуудад хогоо гаргаж хаяхыг хориглосон шийдвэрийг ЧДЗТГ-аас гаргажээ. Энэ талgар тус дүүргийн менежер Н.Сугар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засаг даргын захирамжаар Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин,хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон. Энэ захирамжийн дагуу оройн 18:00-21:00 цагийн хооронд иргэн, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн хогийн цэг дээр хогоо хаях боломжтой. Бусад цагт хог хаяж болохгүй. Хэрвээ дээрх цагаас бусад үед хог хаясан тохиолдолд хог хаягдлын хууль зөрчсөн гэж үзэж, шаардлагатай торгуулийн арга хэмээг авна. Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 30,000-аар ААН-ийг 300,000 төгрөгөөр торгох юм. Манай дүүргийн хувьд хог ачилтыг 24 цагийн дотор гурван удаа хийдэг. Тодруулбал өглөө, өдөр, шөнө гэсэн цагт хог ачдаг. Хэдийгээр ингэж ажилладаг ч хогийн цэгүүд дээр байнга хогтой байдаг. Яагаад гэвэл иргэд 24 цагийн дотор хүссэн үедээ хогоо гаргаж хаядаг. Өглөө 08:00 цагт хог ачлаа гэж бодоход иргэд 08:30 юм уу, 09:00 цэгт хогоо хаячихдаг. Ингээд дараагийн хог ачилт буюу үдээс хойш гэхэд тэр хог тухайн хогийн цэг дээр байдаг. Энэ хүртэл хүмүүс уутнаас нь задлах ч гэдэг юм уу. янз бүрийн асуудал их гарна. Иймээс бид хогтой орчноос огт салж чадахгүй байна. Тэгэхээр ийм зохицуулалт хийвэл дараа өдөр хүртэл хоггүй цэвэр орчинд байх боломж бүрдэнэ. Тохижилт үйлчилгээний авилчид 21:00 цагаас эхлээд бүх хүчин чадлаараа энэ хороодын хогийг ачиж эхэлнэ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд хогоо хаях хамгийн боломжтой цаг гэж үзсэн учраас цагийн хуваарийг ингэж гаргасан” гэв.
Сэтгэгдэл (1)