Колумбын Кататумбо мужид босогчдын бүлэглэлийн халдлагад өртсөн амь үрэгдэгсдийн тоо 60 хүрсэн гэж тус улсын хүний эрхийн албанаас мэдээллээ.
Өрсөлдөгч бүлэглэлүүд Венесуэлийн хилийн ойролцоо байрладаг тус бүс нутагт кокаины худалдааг хянахын тулд олон жилийн турш тэмцсээр ирсэн.
Хамгийн сүүлийн хүчирхийлэлд Колумбид идэвхтэй ажиллаж байгаа хамгийн том зэвсэгт бүлэг болох Үндэсний эрх чөлөөний арми (ELN) болон тус мужтай 2016 онд энхийн гэрээ байгуулсан Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин (Фарк) оролцсон гэж Омбудсманы газар мэдэгдэв. Энэхүү халдлага нь засгийн газартай энхийн хэлэлцээр хийж байсан партизаны бүлгүүдийн хоорондын эвлэрэл үгүй болсныг харуулж байна.
Л.Баяр