Израил болон ХАМАС хоорондын удаан хүлээсэн гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатны хүрээнд Палестины 90 хоригдлыг сулласан гэж Израилын шоронгийн алба мэдэгдэв. Ням гарагт гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа гэрээ ёсоор ХАМАС-ынхан Израилаас барьцаалсан гурван иргэнийг хүлээлгэн өгчээ.
ХАМАС-аас суллагдсан эмэгтэйчүүд болох 31 настай Дорон Стайнбрехер, 28 настай Британи-Израил гаралтай Эмили Дамари, 24 настай Роми Гонен нар Тель-Авивын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
Эмилигийн хоёр хуруугаа тасарсан бөгөөд ээжийгээ тэвэрч байгаа нь ВВС-ийн дүрс бичлэгт үлджээ. Үлдсэн 30 барьцааны хүнийг Палестины шоронгоос суллагдана гэж ХАМАС мэдэгдэв.
Л.Баяр