УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр амины орон сууцны ипотекийн зээл олгох талаарх асуудлыг хөндлөө.
Монголбанкны Ерөнхийлөг Б.Лхагвасүрэн: Бид журмандаа 10 дугаар сарын 9-нд амины орон сууцыг ипотекийн зээлд хамрагдахаар оруулсан байгаа. Амины орон сууцтай холбоотой стандартыг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргана.
Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурь: Үүний тулд хэд хэдэн асуудлыг шийдэх хэрэгтэй. Барилгын тухай хуулийг ойрын хугацаанд өөрчлүүлэхээр ажилдаа ороод байна. Хот байгуулалтын тухай хууль, Үндэсний орон сууцжуулалтын тухай хууль гэх мэт. Энэ хуулиудыг нийлүүлээд Барилгын салбарын багц хууль гэж баталвал эрх зүйн орчин нь нээгдэнэ. Мөн амины орон сууцны ипотекийн зээл олгоход нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Газар хөдлөлтөд тэсвэртэй, дулааны алдагдалгүй л байх ёстой. Монголчууд олж байга мөнгөнийхөө ихэнх хэсгийг дулаандаа алдчихаж байна. Учир нь амины орон сууц харахад гоё байшин мөртлөө өвөл бол шал, хана, дээврээрээ дулаан алддаг. Энэ талын стандартыг батлуулахаар ажлын хэсэг байгуулж байна. Хууль батлагдсны дараа, стандартад тохирсон амины орон сууцанд ипотекийн зээл гарна гэж ойлгох ёстой.
М.Жаргал