Хурдан морины хаврын уралдааны талаарх асуудлаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би 13 настай байхдаа морины уяан дээр хөлөө гэмтээж байсан. Тэр гэмтэл нь хавдаад л эхэлж байсан.
Тухайн үед тэнд эмч, эмнэлэг байгаагүй. Хээр шүү дээ. Түүнээс 8 сарын дараа ясны хорт хавдар гэдэг оношоор хөлөө тайруулсан. Хурдан морины уралдаантай холбоотой гэмтэж, бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болсон маш олон хүн байгаа.
Энэ нь ахуйн осол гэж явж байгаа шүү. Яаж хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгохгүй байх вэ? гэдэг асуудал яригдаж байхад нөгөө талд хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгох шийдвэр гарч байгаад харамсаж байна. Бид шаардлага хүргүүлнэ" гэлээ.