Улаанбаатар хотод 2024 оны 9 дүгээр сарын 2-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар буурчээ. Мөн өмнөх 7 хоногоос 0.2 хувиар тус тус буурчээ гэж ҮСХ-оос мэдээллээ. Харин үхрийн мах, ургамлын тос, өндөгний үнэ өссөн байна.