УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны таван жилийн хөтөлбөр, өмнөх бодлогууд алдаатай гэдгийг мэдсээр байж үүн дээр суурилж Засгийн газрын дөрвөн жилийн хөтөлбөр орж ирээд байна. Маш тодорхой тоон үзүүлэлтүүд дээр ам авчихмаар байгаа юм. Энэ хөтөлбөрийг батлах гээд яарах хэрэг байхгүй. Шаардлагатай бол чуулганы сунгасан ч болно" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)