Хүүхдийн цэцэрлэг эхлэхээс өмнө урьдчилан сэргийлэх шинжилгээнд хүүхдүүдээ хамруулах нь чухал болохыг Боловсролын Ерөнхий газраас анхаарууллаа.
Тэгвэл цэцэрлэгийн насны хүүхдүүд ямар шинжилгээнд хамрагдсан байх ёстой вэ. Үүнд:
- Цагаан хорхой буюу шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээ
- Шээсний ерөнхий шинжилгээ
Монгол улсад Улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу хэрэв Таны хүүхэд улаан бурханы вакцинд хамрагдаагүй бол өрхийн эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.