Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 97 мянга 507 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ. Эдгээрээс 19 мянга 854 нь хоёр настай бага бүлэгт хамрагдах хүүхдүүд байна.
Бүртгэл баталгаажуулсан тохиолдолд эцэг, эхчүүдэд мэдээлэл өгнө. Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
Түүнчлэн E-MONGOLIA цахим системээр хүсэлт илгээх боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэгт ажиллаж байгаа ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Боловсролын ерөнхий газраас зөвлөлөө.
Сэтгэгдэл (22)