2024 оны долоодугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн үзүүлэлт болов. Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна.
Мөн оны эхнээс өссөн дүнгээр нийт 1.2 сая зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 956.9 мянган зорчигч, орон нутагт 243.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх онтой харьцуулахад тус тус нэмэгджээ.
Мөн сар бүрийн зорчигч тээврийн үзүүлэлтээр зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл ачаалал нэмэгдсэн нь зуны улиралд аялал жуулчлалын зорилгоор зорчих иргэдийн тоо өссөнийг харуулж байна.
Эх сурвалж: ЗТХЯ