Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдол 2024 оны наймдугаар сарын 01-нд бүртгэгдсэн. Тодруулбал, 47 настай эрэгтэй 2024 оны зургаадугаар сарын 25-наас долдугаар сарын 20-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улс болон Алмата хотод, долдугаар сарын 17-нд Сан Франциско-Истанбул, Истанбул-Алмата чиглэлд ниссэн. Улмаар долдугаар сарын 20-нд Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн.
Улмаар долдугаар сарын 31-ний 15:25 цагт улаанбурхан болох нь батлагдсан бөгөөд одоогийн байдлаар тохиолдол 2, хавьтал 700 гаруй тогтоогдоод буй. Тиймээс улаанбурхан өвчний эсрэг вакциныг ЭМТ, ӨЭМТ-дэд хийж эхэллээ.