2024-2025 оны хичээлийн жилийн Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг e-mongolia системээр авч эхэлсэнтэй холбогдуулан мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг e-mongolia системээр гурав дахь жилдаа авч байна. Өнгөрсөн жил 139 мянган хүүхэд цахимаар хамрагдах хүсэлтээ илгээж, 92,5 хувь нь гэрээ байгуулсан. Энэ жил 142,150 цэцэрлэгт хамрагдах насны хүүхэд байгаа. Өнөөдрийн байдлаар 69,455 хүүхдийн бүртгэл байна. Бүртгүүлсэн байдал хангалтгүй байна. Иймд эцэг эхчүүдийг хүсэлтээ илгээгээч хэмээн энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Наймдугаар сарын 12-ны дотор шилжилт хөдөлгөөнөө хийгээд хүүхдүүдээ бүртгүүлэх шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун