Улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны ТНБД Д.Очирбат дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбурхан өвчний эхний тохиолдол Монгол Улсын иргэн 47 настай иргэн 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр 12 цагт ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Долоодугаар сарын 31-ны өдрийн лабораторын оношоор батлагдсан. Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчтэй зөөвөрлөгдсөн хоёр тохиолдол батлагдаж, дотоодын тохиолдол нэг гараад байна. Мөн сэжигтэй нэг тохиолдлыг бүртгэж хяналтад аваад байна.
Тохиолдол батлагдсантай холбогдуулан салбар хоорондын үнэлгээг хоёр удаа хийлээ. Улаанбурхан өвчний тархалт дунд зэргийн түвшинд байна.
Идэвхжлийн зэрэг нэгдүгээр түвшинд орсон байна. Одоогоор нийт 725 хавьталыг тодорхойлж, голомтын вакцинжуулалтын зохион байгуулсан. Ингэхдээ 67,1 хувийг дархлаажуулаад байна. Сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах үүрэг даалгаврыг өгсөн. Мөн иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулах ажлыг үүрэг болгосон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)