2024 оны II улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн /2024.07.30/ иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Энэ удаагийн буцаан олголтоор нийт 1,281,757 иргэнд 84.6 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. Хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 15 мянга гаруй иргэн 280 сая төгрөгийн татвар төлсөн байна. Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтод /2024.07.08/ өдрийг хүртэл бүртгүүлсэн баримт хамаарах юм. НӨАТ-ыг жилд нэг удаа олгодог байсан бол 2020 оноос эхлэн улирал тутам буюу жилд дөрвөн удаа олгож байхаар болсон билээ.
Сэтгэгдэл (64)