Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарлаа.
Тодруулбал, Батсуурийн Номин-Ундрах, мөнгөн медаль ("Орчлон" сургууль, 11-р анги), Анарын Амартүвшин хүрэл медаль ("Орчлон" сургууль, 11-р анги), Болдын Эрмүүнболд хүрэл медаль ("Шинэ Монгол Харүмафүжи" сургууль, 12-р анги), Мөнхбаатарын Одгэрэл хүрэл медаль ("Багатэнгэр" сургууль, 10-р анги) тус тус хүртжээ.
Эдгээр сурагчдыг Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар уг олимпиадад бэлтгэсэн байна.
Сэтгэгдэл (1)