Хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тавдугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05-р ангийн алба хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан гэв. Тухайн цэрэг 2023 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан очсон байжээ.
Холбогдох байгууллагын албан тушаалтан хэлэхдээ, "Энэ асуудал дээр Дотоодын цэргийн штаб, дотоодын цэргийн байгуулагын хамт олон маш их харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
Зам тээврийн гэмт хэрэгтэй холбоотойгоор тухайн орон нутгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах аажиллагааг явуулж байна. Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна.
Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийн алба хаагчдыг тусгай ажилд томилон ажиллуулдаг. Энэ хүрээнд л явсан ажил. Түүнээс биш удирдлагын зүгээс ямар нэгэн байдлаар хувийн ажилд, өөрийн ашиг сонирхлыг хөөж дайчилдаггүй. Дотоодын цэргийн байгууллага бол зөвхөн хууль тогтоомж, цэргийн дүрмийг л мөрддөг.
Хугацаат цэргийн алба хаагчийг бригадын генерал эсвэл дотоодын цэргийн дарга томилж ямар нэгэн ажилд явуулах ямар ч боломжгүй. Аймгийнхаа дотоод аж ахуйг л дэмжиж явуулж байсан үйл ажиллагаа.
Тухайн анги байгууллагад өөрсдийн гэсэн туслах аж ахуй байдаг. Үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй.
Дотоодын цэргийн байгууллагаас нууж хаах зүйл байхгүй. Хэзээ ч хугацаат цэргийн алба хаагч машин барьж явахгүй. 1 ахлагч, 8 хугацаат цэргийн алба хаагч явж байсан.
Хөдөөлүүлэх үйл ажиллагаанд цэргийн байгууллага оролцож байна. Ахлагчийн дундаж 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, оршуулгын зардлыг цэргийн байгууллагаас олгоно.
Замын ажлыг хугацаат цэргийн алба хаагч хийхгүй. Ийм ажлаар яваагүй. Дотоодын цэргийн байгууллагын нэр төрд халдсан буруу ташаа мэдээлэл явж байна" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)