Баянхонгор аймгийн Жинст сумын нутагт зургаадугаар сарын 2-ны 03:47:23 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Энэ нь он гарсаар тус сумын нутагт бүртгэгдсэн газар хөдлөлтийн хоёр дахь, аймгийн хэмжээнд бүртгэгдсэн тохиолдлын тав дахь нь аж.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг сумд нь Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс хойд зүгт 38км, Баянхонгор аймгийн Богд сумын төвөөс баруун зүгт 48км, Баянхонгор аймгийн Жинст сумын төвөөс баруун урд зүгт 49км болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн. Сумын иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй гэсэн бөгөөд учирсан хохиролгүй талаар хэлсэн байна.