“Улаанбаатар дулааны сүлжээ” компаниас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг гаргасан. Нийслэлийн айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг энэ сарын сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлсэн юм. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.
Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлахыг мэдэгдэв.
Сэтгэгдэл (3)