Хөвсгөл аймгийн Цагааннуур сум Хармай багийн “Бярангийн-Эх” гэх газар хөдөлжээ. Тодруулбал, тавдугаар сарын 31-ний өдөр 00:47:51 цагт эл үйл явдал болжээ. Газар хөдлөлтийн хүч 4.1 магнитут байсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.