Баянгол дүүрэгт 2021-2023 онд зургаан сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж дүүргийн хэмжээнд сургуулийн суудлын тоо 3700-гаар нэмэгджээ.
Тухайлбал:
- 2-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай 51-р сургуулийн өргөтгөлийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр,
- 6-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай “Эрдийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга, гадна спортын талбай,
- 9-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай 146-р сургуулийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,
- 11-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг
- 20-р хороонд 19-р сургуулийн хуучин барилгыг буулгаж, 640 хүүхдийн хүчин чадалтай байрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус шинээр барилаа.
Мөн дүүргийн хүн ам ихээр төвлөрсөн 24-р хороонд “Коёо” тауны өргөтгөлийн барилгыг БШУ-ны сайдын багцаас түрээсэлснээр 1-5-р ангийн нийт 500 орчим сурагч хотхон хороолол дотроо хичээллэх боломж бүрдлээ.
Энэ жил Баянгол дүүрэгт 10 сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орно. Ингэснээр дүүргийн хэмжээнд 2021-2024 онд нийт 16 сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, сургуулийн суудлын тоо 7040-өөр нэмэгдэх юм.