Орон сууцны ипотекийн хөтөлбөрийн хүрээнд оны эхнээс 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 397.3 тэрбум төгрөгийн зээлийг 3,361 өрхөд олгосноос Улаанбаатар хотод 267.3 тэрбум төгрөгийн зээлийг 2,082 өрхөд, 130.0 тэрбум төгрөгийн зээлийг 1,279 өрхөд олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 59 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 100 хувь өссөн байна.
Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт энэ оны дундажтай харьцуулахад сүүлийн 17 хоногт 52 хувиар нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл (2)