Нийслэлийн он цагийн түүхийг шингээсэн барилгууд ар араасаа алга болсоор буй. Энэ цуваа Байгалийн түүхийн музей, МУИС-ийн гуравдугаар байр гэх мэтчилэн цааш хөвөрнө. Олон жил, олон хүний дурсамж, цаг үеийн төрхийг шингээсэн тэдгээр барилга бол хожим хэн нэгэн үр хүүхдээ дагуулан очиж хана, хаалга, баганых нь тухай ярих "үнэ цэн" байв. Аливааг нураана, өөрчилнө гэхээс хэв маягийг нь хадгалж үлдэх тухай дурсахгүй байгаа нь зарим иргэдийн шүүмжлэлийг хүртээд буй. Чухамдаа ямар ч хотод цаг хугацааны үнэн болоод ард түмнийх нь аж амьдралын бодит зам дурайн байдаг барилгуудаа өөд татан авч иржээ.
Өдгөө "Урт цагаан"-ы гудамжийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж, барилгыг нь нураах шийдвэр аль хэдийн гарсан. Тухайн үед Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр "Урт цагааны барилга нь Улаанбаатар хотын орчин үеийн хот байгуулалтын түүхийн биет илэрхийлэл, модернизмын урсгалын төлөөлөл бүхий түүх, архитектурын дурсгал учраас уг барилгыг буулгахыг эрс эсэргүүцэж байна" хэмээж байв. Гэхдээ соёлын түүхэн орон зайн төлөө тэмцэгсдийн хүч өнөөдөр ч ялгаагүй хүчин мөхөстсөн юм.
Урт цагааны гудамжны тохижилтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер өчигдөр бую тавдугаар сарын 27-ны өдөр зарлагдсан билээ. Харин зургаадугаар сарын 24-ны өдөр нээгдэх юм. Урт цагааны шинэ дүр төрхийг 44 тэрбум төгрөгөөр бүтээнэ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн нийт төсөвт өртөг 44,175,500,000 төгрөг агаад санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргахаар тусгасан байна. Тэр барилгын түүхэн үнэ цэнээр 196 автомашины зогсоолтой, цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
УРТ ЦАГААНЫ ТҮҮХЭЭС ХУВААЛЦАХ-УЙ
Иx xүрээний үеийн түүxэн дурсгалт газруудаас тун цөөхөн үлдсэний нэг нь Худалдааны гудамж буюу одоогийн Жуулчны гудамж (Урт цагааны гудамж) байв. Баруун Сэлбийг даган сунасан нягтрал иxтэй тэр xэсэг Иx зээлийн газар буюу Xудалдааны гудамж байжээ. Гудамжны зорчих хэсгийг авто зам, эсвэл иргэдийн амарч зугаалах чөлөөт талбай болгон хэд хэдэн удаа өөрчилсөн байдаг аж.
60 жилийн түүхтэй, Улаанбаатар xотын нэгдүгээр ерөнxий төлөвлөгөөний дагуу барьсан нийслэл хотын ууган барилгуудын нэг болох "Урт цагаан" төвийг Монгол Улсын гавьяат барилгачин, архитектор Б. Дамбийнямын зураг төслөөр байгуулжээ.
"Урт цагаан" үйлчилгээний төв нь гудамжаа дагасан 228 метрийн урттай, үндсэн гурван xэсэгт xуваагдаx бөгөөд зүүн баруун жигүүрүүд нь туслаx гудамжны xэлбэрийг xойш даган сунасан П xэлбэртэй. Тус барилга 16x30x12x30x12x30x12x3012x30x12 гэсэн тодорxой давтамжтайгаар төлөвлөгджээ. 30 метр тутамд нэг гол орц төлөвлөгдсөн ба нийт зургаан үндсэн орцтой. Орц тус бүрд шатны xонгил, ариун цэврийн өрөөнүүд болон туслаx өрөөнүүдийг оруулж өгсөн нь тун ашигтай зохион байгуулалт юм. Түүнчлэн зургаан толгойг xолбосон xэсгүүд нь xудалдаа үйлчилгээний зориулалттай задгай орон зайтай байxаар төлөвлөгдсөн нь нэн оновчтой, функцалист шийдэл болсон байна \unread сайтад байршсан мэдээллээс онцлон авав\.
Урт цагааны барилга, орон зайд шингэсэн түүх, архитектурын үнэ цэнийг тодорхойлсан Улаанбаатар хотын музейн ЭША Г.Очбаярын нийтлэлийг хүргэж байна.
1. Урт цагааны барилгын зураг төслийг Монгол Улсын хоёр дахь архитектор Б.Дамбийням зохиосон.
2. Улаанбаатар хотыг хөгжүүлэх анхдугаар ерөнхий төлөвлөгөө (1954-1961 он)-ний дагуу 1961 онд “Үйлдвэр хоршооллын худалдаа, үйлчилгээний нэгдсэн барилга” нэртэйгээр баригдсан.
3. Ашиглалтад орсны дараа Улаанбаатар хотын хамгийн урт цагаан барилга байсан учраас олон нийтийн дунд “Урт цагаан” гэж нэршсэн.
4. Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн модернист загвартай анхны барилгуудын нэг.
5. Хоршоологчдын хөрөнгөөр баригдсан Урт цагааны барилга нь Монголын орчин үеийн анхны худалдаа үйлчилгээний төв.
6. Урт цагааны гудамж бол Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бөгөөд Богдын хүрээ хэмээх хуучин хотын худалдааны төв гудамж байв. Энд анхны гуанз 1857 онд нээгдсэн.
7. Архитектор Б.Дамбийням Урт цагааны барилгын зураг төслийг зохиохдоо хуучин худалдааны гудамжны орон зайн төлөвлөлтийн онцлогийг Урт цагааны барилга, орон зайд тусгаж, уламжлал, шинэчлэлийг хослуулан харуулсан.
8. “Урт цагаан” гэдэг үгийг Улаанбаатарчууд бүгд мэддэг учраас хотын орон зайн таних тэмдэг болдог. Хүн бүрийн мэддэг, байршил заасан ийм таних тэмдгүүд хотын амин сүнсийг бий болгодог.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)