Автомашингүй өдөр маргааш буюу энэ Бямба гаригт болно. Энэ өдрийг зам тээврийн ослоос сэргийлэх, автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор дэлхийн 46 оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. Осол гэмтэл, гадны шалтгаанаар нас барсан нийт тохиолдлыг 11.1 хувийг зам тээврийн осол эзэлж байна.
Өнгөрөгч 2023 оны зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан автомашингүй өдрөөр тээврийн цагдаадын албаны шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл иржээ.
Тодруулбал, 02-14 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж гэмтсэн байна. Мөн цахилгаан моторт дугуйнд зургаан хүүхэд мөргүүлсэн тохиолдол гарчээ.
Тиймээс 2023 оны есдүгээр сард зохион байгуулсан автомашингүй өдрөөр биеийн хүчээр жийх унадаг дугуй болон тавцант тэшүүрээс бусад цахилгаан скүүтер, унадаг дугуй/суррон мотоцикл/-ийн хэрэглээг хориглосон. Энэ жил мөн хүүхдүүд и