Дэлхийн Эдийн Засгийн Чуулган байгууллага дэлхийн 119 улсын аялал жуулчлалын хөгжлийг үнэлсэн “Travel & Tourism Development Index 2024” тайланг танилцуулжээ.
Монгол Улсын хувьд 3.57 ерөнхий оноогоор уг жагсаалтын 85 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь 2019 оны үнэлгээнээс 6 байраар ухарсан үзүүлэлт аж.
Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хамгийн өндөр үнэлгээ авсан дэд үзүүлэлт нь 5.70 оноотой эрүүл ахуй, ариун цэвэр үзүүлэлт болжээ. Харин хамгийн бага үнэлгээг 1.31 оноо авсан “Non-Leisure Resource” (бизнес, боловсрол, эрүүл мэнд гэх мэт амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлалын нөөц) үзүүлэлт болжээ.
Жагсаалтын эхний 10 байранд
- АНУ
- Испани
- Япон
- Франц
- Австрали
- Герман
- Их Британи
- Хятад
- Итали
- Швейцар улсууд жагсжээ.
Эх сурвалж: World Economic Forum
Сэтгэгдэл (1)