ТЕГ-аас ХХОАТ-ын татварын өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "2024 оны төсвийн тухай хуулийг дагаж, татварын бусад хууль тогтоомжуудад нэмэлт өөрчлөлт орсон байгаа. ААН-ийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар, НӨАТ, малын тоо толгойн албан татвар гэсэн хуулиуд дээр нэмэлт өөрчлөлт орсон. Тухайлбал, түгжрэлийг бууруулах, утааг бууруулах зорилгын хүрээнд алслагдсан бүсүүдэд амьдрах орон сууцжуулах тохиолдолд ААН-ын албан татварын тодорхой хэмжээгээр хөнгөлөх. Малын тоо толгойн зохицуулалт дээр өмнө нь тайлагнах зохицуулалт байсан. Үүнийг жилийн эцсээр нэгтгээд хүргүүлэх. НӨАТ-ын тухайд малын гаралтай түүхий эдээ малчид дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлээд борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд НӨАТ-ын албан татвараас чөлөөлнө. Хувь хүний албан татварын тухайд борлуулалтын орлогоосоо нэг хувь албан татвар төлнө гэсэн зохицуулалтууд орсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)