“Парис 2024” олимпын наадмыг угтаж, Монголын үндэсний олимпын хороо, Улаанбаатар хот дахь Аллианс Франзес буюу Монгол-Францын төвөөс хамтран тамирчид, дасгалжуулагчдын франц хэлний эрчимжүүлсэн сургалтыг зохион явуулахаар болжээ.
Сургалтыг таван сарын хугацаанд цахим болон танхимаар явуулах бөгөөд монгол, франц багш нар өдөр тутам хэрэглэгддэг анхан шатны франц хэл ,спортын үг хэллэгийн мэдлэг олгож, оролцогчид A1-A2, A1.1 түвшинтэй болох боломжтой аж.