Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Тэлмэн суманд -38.1 градус хүрч хүйтэрчээ. Энэ нь өвлийн эхэн сард хамгийн их хүйтэрсэн нь болжээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, цас болон цасан шуурга шуурах тул иргэд, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа билээ.