Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, өнөөдрөөс хүйтний эрч чангарна.
Өчигдөр Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар ахиу цас орж, шуурчээ. Харин өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цасан шуургатай байна. Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт сум болон Дорнод аймгийн нутгаар цасаар шуурч, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдаж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийг цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.
Сэтгэгдэл (2)