Монгол Улсын хүн амын тоо, хэтийн тооцоог Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Тодруулбал, хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнд суурилсан хүн амын шинэчилсэн хэтийн тооцоогоор Монгол Улсын хүн ам 2033 онд дөрвөн сая, 2048 онд таван саяд хүрэх төлөвтэй байна. Харин манай улсын хүн ам 1962 онд 1 сая, 1988 онд 2 сая, 2015 онд 3 саяд хүрч байжээ.
Харин 2023 оны эхний 10 сарын төрөлт, нас баралтын мэдээлэлд үндэслэн тооцоолоход манай улсын хүн ам энэ сард 3.5 сая хүрэхээр байгаа юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 3,457,548 иргэнтэй байна.